Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-03-08

Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх 4 дэх удаагийн сургалт болж өндөрлөлөө

Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2 дугаар сарын 20-23-ны хооронд эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх 4 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ нь Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл эхэлснээс хойш 4 дэх удаагийн сургалт болж байгаа юм. Сургалтанд 11 аймаг болон нийслэлээс цаашид орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах боломжтой шүүгчийн туслах, тэтгэвэрт гарсан шүүгч нар хамрагдсан ба нийт 63 хүнд эвлэрүүлэн зуучлагчийн гэрчилгээ олголоо. Энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хууль хэрэгжиж эхлэх ба одоогийн байдлаар анхан шатны шүүх буюу дүүргийн шүүхэд тус бүр 2, сум болон сум дундын шүүхэд тус бүр 1 орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллана гэж урьдчилан төлөвлөж байна. Үүнээс гадна талууд өөр зуучлагч сонгосон, сэтгэл зүйч, архитекторч гэх мэт тусгай мэргэжлийн зуучлагч шаардлагатай болсон, эсвэл ачаалал нэмэгдсэн тохиолдолд орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллаж болох юм. Цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа өргөжихийн хэрээр орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд ч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах нөхцөл бүрдэж байгаа учир дараа дараагийн сургалтын талаар орон нутаг , нийслэлээс олон хүн сонирхож байлаа. Үүнээс үзэхэд, эвлэрүүлэн зуучлал нь манай улсад хэдий шинэ тогтолцоо боловч, иргэд эвлэрүүлэн зуучлалын талаар тодорхой ойлголттой болсон ба шүүхээс гадуур хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх хүлээлт бодитоор бий болжээ.

Сургалтаар эвлэрүүлэн зуучлал гэж юу болох, хуулийн танилцуулга, ажиллагааны үе шатууд болон түүний төрөл, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, төслийн түшиц шүүхүүдэд дээр хэрэгжиж буй эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон зуучлагчийн харилцааны ур чадвар, эвлэрлийн гэрээ боловсруулах аргачлал , гэр бүлийн маргааны онцлог ба сэтгэл зүй гэх мэт олон сэдвүүдээр туршлагатай шүүгч, өмгөөлөгч, гэр бүл судлаач гэх мэт сургагч багш нар хичээл заалаа. Мөн сургалтын агуулгын дийлэнхийг Япон улсын эвлэрүүлэн зуучлалын онол, туршлагад үндэслэн боловсруулсан ба сургалтын талаарх санал асуулгаар богино хугацаанд үр дүнтэй сургалт боллоо хэмээн ихэнх оролцогчид дүгнэлээ.

Төслийн хүрээнд дараагийн сургалт энэ оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаарх мэдээллийг төслийн сайт болон холбогдох бусад сайтуудаар мэдээллэх болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency