Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл

Хэрэгжих улс

Монгол

Төсөл хэрэгжих газар

Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг

Төсөл хэрэгжих санамж бичиг дээр гарын үсэг зурсан өдөр

2010/06/30

Төсөл хэрэгжих хугацаа

2010/05/10 – 2012/11/10

Төсөл хэрэгжүүлэх байгууллага

Монгол улсын Дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо

Төслийн танилцуулга

зурагЭвлэрүүлэн зуучлагчийг бэлдэх сургалт

Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Зах зээлийн эдийн засгийн хөгжил эдийн засгийн өсөлт зэргээс шалтгаалан иргэдийн хооронд олон төрлийн маргаан үүсэх болсон ба эдгээрийг шийдвэрлэхийн тулд иргэд байгууллагын эрх ашгийг баталгаажуулсан хуулийн тогтолцоог бий болгох маргааныг шийдвэрлэх аргыг олон төрөлтэй болгох шаардлага гарч байна. “Мянганы Хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”(2007)болон, “Монгол улсын Засгийн газрийн мөрийн хөтөлбөр”(2008)-т хууль эрх зүйн тогтолцоо болон холбогдох байгууллагуудын чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа нэн тэргүүний зорилтуудын нэг болж тусгагдсан байна.

Өнөөг хүртэл Монгол улсад Өмгөөлөгчдийг бүртгэх тогтолцоо сайн хөгжөөгүй, тухайн өмгөөлөгч үнэмлэхтэй эсэх нь мэдэгдэхгүй зэрэг асуудлуудаас үүдээд өмгөөлөгчийн эрэлт хэрэгцээ бага байсан. Мөн шүүхээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч шүүхийн шийдвэр хэрэгжихэд нилээн хүндрэлтэй түүнчлэн эрх ашиг нь зөрчигдөх, шүүх ажиллагааны явцад эвлэрэх үйл явц бараг үүсдэггүй эдийн засгийн үр ашигтай маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явагддаггүй зэрэг нь гол тулгамдсан асуудлууд болж байна.

зурагМонгол улсын Дээд шүүх

Японы засгийн газрийн зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд 2004 - 2006 онд Монголын ХЗДХЯ-д мэргэжилтэн томилон ажиллуулж, мөн 2006 – 2009 онд ХЗДХЯ -тай хамтран  “Эрх зүйн шинэтгэл туслалцааг сайжруулах төсөл“ –г хэрэгжүүлэн Өмгөөлөгчдийн холбооны харъяан доор “Эвлэрүүлэн зуучлах төв”-г байгуулж Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэн сургах тал дээр хамтран ажиллаж ирсэн.

Иймд Монгол улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Монгол улсын Дээд шүүхээс Японы засгийн газарт өргөн барьснаар 2009 оноос энэхүү төсөл хэрэгжихээр болсон билээ. Энэхүү төсөл нь Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монгол улсын хууль эрх зүйн тогтолцоонд тусгаж, дүрэм журам болон мөрдөх арга замыг тодорхойлохыг зорилгоо болгож байна.

Тэргүүлэх зорилт

Монгол улсад иргэний хэрэг болон гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ”–г хэрэглэдэг болох.

Төслийн зорилго

Загвар шүүх дээрх үйл ажиллагаанаас олж авсан туршлагадаа тулгуурлан Иргэний хэрэг болон Гэр бүлийн хэргийн талаар Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог орон даяар нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулна.

Үр дүн

  1. Загвар шүүх дээр Эвлэрүүлэн Зуучлах үйл ажиллагааны удирдамжийн дагуу Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явагдана.
  2. Эвлэрүүлэн зуучлагчийг бэлдэн сургах ерөнхий чиглэлийг шийдэн , Сургагч багш болон Эвлэрүүлэн зуучлагч болох хүмүүс бэлтгэгдэн гарна.
  3. Монгол улсын нөхцөл байдалд тохирсон Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхэд хэрэгцээтэй зүйлүүдийг тодорхойлж, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулагдана.
  4. Монгол улсын нөхцөл байдалд тохирсон Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхэд хэрэгцээтэй зүйлүүдийг тодорхойлж, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог орон даяар нэвтрүүлэх Эвлэрүүлэн Зуучлах үйл ажиллагааны шинэчилсэн удирдамж боловсруулагдана.

Үйл ажиллагаа

1-1.Ажлын хэсэг нь Эвлэрүүлэн Зуучлах тогтолцоог нэвтрүүлэх удирдамжийг боловсруулна.
1-2.Ажлын хэсэг нь загвар шүүхийг сонгож, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөр албан ёсоор баталгаажуулна.
1-3.Ажлын хэсэг нь Загвар шүүхийн үйл ажиллагааны танилцуулга материалыг боловсруулна.
1-4.Загвар шүүх дээр Шүүгч, Шүүхийн ажилтан болон Эвлэрүүлэн Зуучлагч нь Эвлэрүүлэн Зуучлах үйл ажиллагааг удирдамжийн дагуу явуулна.
1-5.Ажлын хэсэг нь Загвар шүүхийн үйл ажиллагааны үр дүнд үндэслэн Эвлэрүүлэн Зуучлах үйл ажиллагааны удирдамжийг сайжруулан засна.
2-1.Ажлын хэсэг нь(1-1)-г хийхийнхээ зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлагчийн зуучлах эрх болон үнэмлэх, харъяалал, ажлын агуулгын талаар хэлэлцэн шийднэ.
2-2.Ажлын хэсэг нь Эвлэрүүлэн зуучлагчийг бэлдэн сургах арга аргачилалын талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
2-3.Сургагч багш болох хүмүүст зориулан сургалт явуулна.
2-4.Ажлын хэсэг нь Эвлэрүүлэн зуучлагчийг бэлдэн сургах сургалтын киркилюм болон бусад материалыг боловсруулна.
2-5.Ажлын хэсэг нь Загвар шүүх дээрх туршилтийн үйл ажиллагааны үр дүнд үндэслэн Эвлэрүүлэн зуучлагчийн , Эвлэрүүлэн зуучлагчийн зуучлах эрх болон үнэмлэх, харъяалал,ажлын үйл ажиллагааны агуулга болон Эвлэрүүлэн зуучлагчийг бэлдэн сургах арга аргачилалыг засаж сайжруулна.
2-6.Сургагч багш нь Эвлэрүүлэн зуучлагч болох хүмүүст зориулан сургалт явуулна.
3-1.Эвлэрүүлэн зуучлах төвийн Эвлэрүүлэн зуучлагч болон Эвлэрүүлэн зуучлагч болохоор хүсэлт гаргасан хүмүүст зориулан сургалт явуулна.
3-2.Ажлын хэсгийн санал болон шийдвэрээр Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо болон Эвлэрүүлэн зуучлах төвийн танилцуулга сурталчилгааг хийнэ.
3-3.(2-1)-н үйл ажиллагааны үр дүнд үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь Эвлэрүүлэн зуучлагчийн Зуучлах эрх болон үнэмлэхийн зэргийн асуудлыг тодорхой болгоно.
4-1.Ажлын хэсэг нь Загвар шүүх дээрх үйл ажиллагааны үр дүнг хэрхэн үнэлж дүгнэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
4-2.Ажлын хэсэг нь Загвар шүүх дээрх Эвлэрүүлэн зуучлалын талаар тогтмол судалгаа явуулж, тулгарж буй асуудлуудын талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
4-3.Ажлын хэсэг нь Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэхтэй холбогдуулан Холбогдох хуулиудад засвар болон нэмэлт өөрчлөлт оруулж болохуйц газруудыг олон жагсаалт гаргана.
4-4.Ажлын хэсэг нь Загвар шүүх дээрх үйл ажиллагааны үр дүнд үндэслэн Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх хууль, тушаал, дүрэм журам, хэрэгжүүлэх бүтэц тогтолцоог судалж үзэж эвлэрүүлэн зуучлах тогтолцоог орон даяар нэвтрүүлэх Удирдамжийг боловсруулна.
4-5.Ажлын хэсэг нь эвлэрүүлэн зуучлалын талаар олон нийтэд таниулан сурталчилах материал танилцуулга зэргийг боловсруулна.

Япон талын хөрөнгө оруулалт

  1. Мэргэжилтэн : Урт хугацааны мэргэжилтэн 1 хүн (2,5 жилд), Богино хугацааны мэргэжилтэн 2 хүн жилд 3 удаа, 1 удаа ирэхдээ 5-7 хоногийн хугацаатай.
    • а. Урт хугацааны мэргэжилтэн : Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэх
    • б. Богино хугацааны мэргэжилтэн: Эвлэрүүлэн зуучлагчийг сурган бэлдэх, Эвлэрүүлэн зуучлах ур чадвар, арга барил зэргийн талаар заах
  2. Япон дахь сургалт: 13хүн (жилд 1удаа 14 хоногын хугацаатай)
  3. Урт хугацааны мэргэжилтэн байрлах өрөөний тавилга болон хэрэглэх сургалтын материал зэрэг
  4. Монгол дахь сургалт семинарын зардал
  5. Япон дахь Төслийг дэмжих баг

Монгол талын хөрөнгө оруулалт

  1. Төслийн удирдагч: Дээд шүүхийн Ерөнхий шүүгч
  2. Төслийн менежер: Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн тэргүүн
  3. Урт хугацааны мэргэжилтэний байрлах өрөө: Нийслэлийн шүүх дотор
  4. Семинар, Ажлын уулзалт хийх өрөө
  5. Бусад хэрэгцээтэй өрөө, танхим
  6. Япон талаас гаргах боломжгүй бусад зардал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency