Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2011-04-20

Загвар аймаг дүүрэгт зориулсан сургалтыг зохион байгуулав

Photo

2010 оны 11 сард, загвар аймаг дүүргийн БСГ болон загвар сургуулийн төлөөлөлд зориулсан сургалтыг зохион байгууллаа. (11 сарын 1-5-нд СХД-т, 12-16-нд Булган аймагт, 19-23-нд Завхан аймагт тус тус зохион байгуулсан)

Уг сургалтаар дамжуулан, сургалтад оролцогчдын суурь боловсролын стандартад тулгуурласан арга зүйн шинэчлэл, хичээлийн судалгааны аргачлалын талаархи мэдлэгийг нь гүнзгийрүүлэн, арга зүйн шинэчлэл дэх үүрэг ролийн талаар ойлголт өгч,хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлэхийг зорьсон юм.


Оролцогчдын суурь боловсролын стандартын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ суралцахуйд суурилсан багшлах арга зүйн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор, эхний өдөр нэгдсэн журмаар лекц дадлагын ажлыг зохион байгуулсан. Сургалтын 2-3 дахь өдөр, судлагдахуун бүрийн суралцахуйд суурилсан багшлах арга зүй, түүнчлэн арга зүйн шинэчлэлийн арга зам болгож хичээлийн судалгааны талаар танилцуулсан. Сургалтын 4 дэх өдөр, туршилт хичээл, ажиглалт, хэлэлцүүлэг зохион байгуулан оролцогчдыг өөрсдийг нь оролцуулах замаар хичээлийн судалгааны талаархи ойлголтыг нь гүнзгийрүүлсний дараа, 5 дахь өдөр нь "Цаашид хэрхэн арга зүйн шинэчлэлийг зохион байгуулах вэ" гэсэн сэдвээр оролцогчид байгууллага сургууль бүрээрээ төлөвлөгөө гарган танилцуулсан.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency