Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2013-02-25

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БСГ-ААС СУРГУУЛИЙН УДИРДЛАГАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Photo

2013 оны 1 сарын 15-16-нд, Сэлэнгэ аймгийн 1-р сургууль дээр Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн ЕБС-ийн удирдлага болох 70 орчим оролцогчийг урин оролцуулсан 2 хоногийн сургалтыг Сэлэнгэ аймгийн БСГ-аас зохион байгууллаа. Төслийн хүрээнд 2012 оны 11 сард зохион байгуулсан "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх үндэсний хэмжээний бүсчилсэн сургалт"-ын үеэр оролцогчдоос "Багшлахуйн арга зүйн хөгжлийг хэвшүүлэхэд, юуны өмнө сургуулийн удирдлагад суралцахуйд суурилсан багшлах арга зүй ба хичээлийн судалгааны талаар сайтар ойлгуулах шаардлагатай" гэсэн санал олонтаа гарч байсантай холбоотойгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтын эхний өдрийн үдээс өмнө, Сэлэнгэ аймгийн зүгээс арга зүй түгээн дэлгэрүүлэх тогтолцоо, менежментийн талаархи туршлагаасаа хуваалцсан юм. Үдээс хойш нь оролцогчид 4 судлагдахууны ("Хүн орчин", "Хүн байгаль", "Төсөлт ажил", "Суурь Математик") багт хуваагдан ажиллаж, хичээлийн судалгааны талаар судалсан.

"Хүн байгаль" багийн хувьд Физик, Хими, Биологи, Газар зүй, Нийгэм зэрэг янз бүрийн судлаглахууны шинж чанарыг агуулсан "Хүн байгаль" судлагдахууны талаар ойлголтоо гүнзгийрүүлэн, янз бүрийн туршилт хийх замаар хүүхэд өөрөө мэдлэг бүтээхийн чухлыг тайлбарлан ойлгууллаа. Мөн, гарын доорхи материал ашигласан туршилтын хэд хэдэн жишээг танилцуулсан бөгөөд эдгээр нь Сэлэнгэ аймгийн багаас өөрийн аймаг болон Дархан-Уул аймгийн сургуулиудад зохион байгуулсан хичээлийн судалгааны мониторингийн үед хийгдсэн туршилтын жишээ юм.

Сургалтын 2 дахь өдөр, оролцогчид хичээл заах багш, хүүхэд, ажиглагч багшийн дүрд тоглон, судалгаат хичээл зохион байгуулж туршсан. "Хүн орчин" багийн хувьд, төслийн 1 дэх шатанд боловсруулсан зөвлөмжийг ашиглан "Сургууль хүрэх зам" гэсэн сэдвээр судалгаат хичээл хийсэн. Оролцогчдын ихэнхи нь сургуулийн захирал байсан бөгөөд хичээлийн дараахи хэлэлцүүлэгт "Хүүхдүүд сургуульдаа ирдэг маршрутаар өөрсдөө явж үзэх хүртэл, хичээлд бэлдэхдээ маш нягт нямбай хандах ёстой юм байна гэдгийг ойлгосон", "Хүүхдүүдэд бодож тунгаах цаг өгч, дэвтэрт нь бичиж тэмдэглүүлээд, дараа нь тайлбарлуулдаг байж" гэх мэтчилэн бүтээлч саналууд хэлж байлаа. Түүнчлэн, багш нартаа хэрхэн зөвлөгөө өгөх тухай санал бодлоо солилцсон нь онцлог болсон.

Сургалтын төгсгөлд уг сургалтаар олж мэдсэнээ хэрхэн бодитоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Японы сургуульд суурилсан хичээлийн судалгааны жишээг танилцуулсны дараа харилцан яриа өрнүүлсэн юм.

Өнөөг хүртэл төслийн хүрээнд загвар бус аймагт зориулсан сургалт, мониторингийн үйл ажиллагааг ч зохион байгуулж ирсэн. Энэ удаа Орхон, Дорноговь аймагт зориулсан сургалтыг зохион байгуулсан явдал нь Монгол Улсын нийт 21 аймгаас ямар нэг байдлаар шууд үйл ажиллагаа зохион байгуулсан аймгийн тоо 15-д хүрлээ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency