Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чадавхийг бэхжүүлэх төсөл

Хэрэгжих улс

Монгол

Төсөл хэрэгжих санамж бичиг дээр гарын үсэг зурсан өдөр

2010 оны 7 сарын 30

Төсөл хэрэгжүүлэх байгууллага

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар

Төсөл хэрэгжих хугацаа

2010 оны 11 сарын 1 нээс 2013 оны 5 сарын 30

Хамтрагч байгууллага

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Гадаад Харилцааны Яам

Төслийн танилцуулга

Монгол улс 1990-ээд оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, хувьчлалыг эрчимтэй явуулж эхэлсэн ба 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллагад (WTO) элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор шууд болон шууд бус худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль журмуудад зохих өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн. Эдгээр өөрчлөлтүүдэд хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалах, ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлуудыг мөн тусгасан байдаг.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан 2021 он хүртэлх урт хугацааны үндэсний хөгжлийн цогц бодлогод (2008) экспортод чиглэсэн үйлдвэрлэл, хувийн сектор тэргүүлсэн эдийн засгийг хөгжүүлэх зорилтуудыг тавьсан. Ингэхдээ 2007-2015 онуудад жилийн эдийн засгийн өсөлтийг 14 % аас дээш, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,000 $ аас багагүй байлгах зорилтыг тавьсан. Харин 2016- 2021 он хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтийг 12 %, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12,000$-аас багагүй байлгаж мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий дундаж орлоготой орон болох зорилтыг тавиад байна.

Түүнчлэн Засгийн Газрын 2008-2012 он хүртэлх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн хувийн секторыг хөгжүүлэхийн тулд “Нэг цонхны үйлчилгээ”- г нэвтрүүлэх зэргээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтууд тусгагдсан.

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, холбогдох мэдээллийг цуглуулах, гадаад зах зээлийг өргөжүүлэх асуудал нэн чухал юм. Мэдээллийн болон дүрэм журмын ил тод бус байдал, төрийн албан хаагчдын авилга хээл хахууль авах явдал, бизнесийн үйл ажиллагаа явуулахад учирдаг олон төвөг бэрхшээл шат дамжлага, шаардлагатай зөвлөгөө мэдээллийн хангалтгүй байдал зэрэг нь гадны бизнес эрхлэгчдийн Монголд хөрөнгө оруулахад сөргөөр нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдлын улмаас Монголын Засгийн Газар Япон улсын Засгийн Газарт хандан техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу ЖАЙКА Байгууллагаас Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар болон холбогдох бусад байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төслийн урьдчилсан судалгааны багийг 2010 оны 4 сард Монголд илгээж 2010 оны 8 сарын 5-нд 2 тал хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Энэхүү төслийн гол зорилго нь Монголын хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах явдал бөгөөд, хувийн секторын оролцоотойгоор “хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулахад дэмжлэг үзүүлэх (үр дүн 1), ГХОГ-ын хувийн секторт чиглэсэн хөрөнгө оруулалтын үйлчилгээний чадавхийг бэхжүүлэхэд ( үр дүн 2) чиглэгдэнэ.

  • (1) Тэргүүлэх зорилт:
    Хувийн секторт чиглэсэн хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах
  • (2) Төслийн зорилго:
    Хөрөнгө оруулалтыг (ХО) дэмжих судалгаа, зохицуулалтыг бэхжүүлэх
  • (3) Үр дүн:
    1. Монгол улсад ХО-ын орчныг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө судалгааны үр дүнд үндэслэн боловсруулагдана.
    2. Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар (ГХОГ) -ын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг сайжруулах шинжилгээ хийгдэнэ.
    3. Холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр ГХОГ-ын ХО-ын үйлчилгээний ажлын төлөвлөгөө сайжирна. (тухайлбал: мэдээллийн менежмент, мэдээллээр хангах болон Нэг Цэгийн Үйлчилгээ (НЦҮ).
  • (4) Үйл ажиллагаа:
    • Ажлын хэсэг 1 (АХ1) байгуулагдана.
    • Монголын ГШХО-ын өнөөгийн байдлыг судлах суурь судалгаа явагдана.
    • АХ1 "Хөрөнгө оруулалтын бодлогын хамрах хүрээ" OECD-ын гаргасан аргачлалын дагуу өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа явуулна.
    • АХ 1 хувийн секторын ХО-ын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно.
    • АХ 1 ГШХО-ын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг судална.
    • АХ 1 холбогдох байгууллагуудын гүйцэтгэх үүргийн хуваарилалт болон ХО-ын бодлогыг сайжруулах санал зөвлөмж боловсруулна.
    • АХ 1 1-2, 1-6 ийн үйл ажиллагаанд үндэслэн ажлын төлөвлөгөөг эхний хэлбэрээр боловсруулна.
    • 2-1 Ажлын хэсэг 2 (АХ 2)-ыг байгуулна.
    • 2-2 АХ 2 бусад орны ХО-ын агентлагуудын мэдээллийн менежмент, ХО-той холбоотой мэдээллээр үйлчлүүлэгчдийг хангах зэрэг үйлчилгээнүүдийн талаар судална.
    • 2-3 АХ 2 ГХОГ-ын бүртгэл үйлчилгээ, мэдээллийн үйлчилгээнээс хувийн секторын хүлээж буй хэрэгцээг тодорхойлох анализ хийнэ.
    • 3-1 АХ 2 ГХОГ-т бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл дата-д үнэлгээ хийх (эдгээр мэдээллийг ХО-ын бодлогыг боловсруулахад яамдуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулж хадгалах шаардлагатай байдаг)
    • 3-1-1 ГХОГ-ын ГШХО-ын талаарх мэдээлэл цуглуулах аргачлалд анализ хийх.
    • 3-1-2 Хэрэгцээтэй мэдээлэл, тоо баримтыг тодорхойлно.
    • 3-1-3 Үр дүнтэй мэдээллийн менежментийн шинэ аргачлалыг боловсруулна.
    • 3-2 АХ 2 хувийн секторт шаардлагатай мэдээлэлд анализ хийнэ.
    • 3-2-1 ГХОГ-ын болон МХАҮТ-ын Хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах үйлчилгээнд анализ хийнэ.
    • 3-2-2 Хөрөнгө оруулалтыг сурталчлах үйлчилгээнд шаардагдах мэдээллийг тодорхойлно.
    • 3-2-3 Мэдээллээр үйлчлэх илүү үр дүнтэй аргыг нэвтрүүлнэ.
    • 3-3 АХ 2 бусад орны ""Нэг цэгийн үйлчилгээний төв"үүдийн талаар  судалгаа хийнэ.
    • 3-3-1 АХ 2 Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлно.
    • 3-3-2 АХ 2 хувийн секторын хэрэгцээг тусгасан нэг цэгийн үйлчилгээний цэг байгуулах суурь ажлын төлөвлөгөө гаргана.
  • (4) Хөрөнгө Оруулалт:

    Япон тал
    Япон талын мэргэжилтэн
    "Эксперт

    1. Ахлах зөвлөгч/ хөрөнгө оруулалтыг дэмжих үйлчилгээ 1
    2. Эдийн засгийн үнэлээч 1
    3. Эдийн засгийн үнэлээч 2
    4. Зохион байгуулалтын үнэлгээ/ Мэдээллийн менежмент 2
    5. Мэдээллийн менежмент 1
    6. Хөрөнгө оруулалтыг дэмжих үйлчилгээ 2/ байгууллагын чадавхийг бэхжүүлэх

    <хамтрагч байгууллагад чиглэсэн сургалт/ Япон улсад болон гуравдагч оронд туршлага судлах аялал>

    1. Япон дахь сургалт
      7 хүн 14 хоног
    2. Гуравдагч оронд явагдах туршлага судлах аялал
      7 хүн 14 хоног

    Монгол тал
    (Монгол тал) боловсон хүчин
    Төсөлд зориулсан албан өрөө
    Зохион байгуулалтын бүтэц:
    (1) Гүйцэтгэгч байгууллага:
    - Гадаад Харилцааны Яам
    - Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар (ГХОГ)
    Бусад холбогдох байгууллагууд

    (2) Дэмжих бүтэц:
    Зөвлөх баг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency