Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-09-09

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс"-т зориулсан сургалт

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс" нь 2014 оны 6 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн оролцоог хангах, эрт илрүүлэх дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний Төв дээр төв комиссыг, мөн нийслэлийн 9 дүүрэгт салбар комиссыг байгуулаад байна. Хэдийгээр салбар комиссын үйл ажиллагаа жигдэрч явагдаж эхлээгүй боловч төслийн баг төв комиссын гишүүдийн чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэдээллээ солилцох үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

2015 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр нийслэлийн 9 дүүргийн салбар комисст зориулж төв комисстой хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтад Хаяаши мэргэжилтэн, Хашимото мэргэжилтэн нар лекц уншиж, зураг, видео ашиглан Японы ХБХ-ийн эрт илрүүлдэг туршлага болон нийгмийн оролцоог хэрхэн хангадаг тухай танилцууллаа. Мөн хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн дэмжлэг, сэргээн засал түүний чухлыг эцэг эхчүүдэд ойлгуулах, тэднийг дэмжих тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

Лекцийн дараа оролцогчдоос өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээлийн нь тухай санал бодлыг сонсч хариулт өгөв. Салбар комисс нь эмч, сэтгэл зүйч, багш, согог зүйч, нийгмийн халамжийн мэргэжилтнүүдээс бүрддэг ба тэдгээр гишүүдийн хөгжлийн бэрхшээлийн тухай мэдлэг, туршлага харилцан адилгүй байдаг нь харагдаж байлаа. Иймээс төслийн баг тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхээс гадна, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг сайжруулах, үг хэллэгийг нэгдмэл болгох, салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency