Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-09-11

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол" сургалт

2015 оны 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд 4 тусгай сургуулийн /25,55,63,70/ багш нарт зориулан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол" сэдэвт хэлэлцүүлэг сургалт зохион байгууллаа. Их сургууль, тусгай хэрэгцээт боловсролын сургуульд олон жил ажилласан, туршлагатай Оотомо мэргэжилтэн, Немото мэргэжилтэн нар Японы тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн боловсрол олгодог туршлагыг танилцууллаа. Японы тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн тухай видео бичлэг үзүүлж, ганцаарчилсан боловсролын төлөвлөгөөтэй танилцуулахад "Япон багш нар нар ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулж өдөр тутмын амьдрал, ахуйд хэрэгтэй зүйлд чиглүүлэн сургадаг бол Монгол багш нар судлагдахуун тус бүрийн академик мэдлэгийг илүү чухалчилдаг юм байна" хэмээн ялгааг анзаарсан оролцогчид ч байлаа. Сургалтын явцад "Аутизмтай хүүхдийн тусгай анги нээх ач холбогдол юу вэ", "Хүнд хэлбэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар боловсрол хэрэгтэй вэ" гэх мэт асуултууд тавьж Япон мэргэжилтнээс олон зүйлийг мэдэж авах эрмэлзэл дүүрэн байлаа.

Төслийн баг цаашид Монгол дахь "Хөгжлийн бэршээлтэй хүүхдийн боловсрол" хэлэлцүүлэг сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж чанартай боловсрол олгохыг дэмжиж ажиллах болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency