Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-11-02

Хамтарсан Зохицуулах Зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа

JICA "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"- ийн Хамтарсан Зохицуулах Зөвлөл /ХЗЗ/-ийн анхдугаар хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ХЗЗ-ийн дарга буюу БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, ХЗЗ-ийн дэд дарга буюу ХАХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан нараар ахлуулан зохион байгууллаа.

Хуралд JICA Төслийн багийн ерөнхий менежер Тэцүя Иший төслийн ерөнхий агуулга, 2015 оны 10 дугаар сарын байдлаар хийгдэж байгаа болон эхний жилийн ажлын төлөвлөгөө, Үр дүн 3,4-тэй холбоотой үйл ажиллагаануудыг танилцууллаа. Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комисс"-ын дарга Ц.Цэндсүрэн болон БСШУЯ-ны мэргэжилтэн Ө.Ганболд нар Үр дүн 1,2 –той холбогдох ажлын төлөвлөгөөгөө тус тус танилцуулав.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдлээ:

  • Төслийн Монгол нэр
  • Төслийн туршилтын дүүргээр Баянгол дүүргийг сонгох
  • Төслийн туршилтын сургуулиар 4 тусгай сургууль /оюуны бэрхшээл/, 8 ердийн сургуулийг сонгон батлав. Үүнд:
    Сүхбаатар дүүрэг 25-р тусгай  сургууль 16-р сургууль 35-р сургууль
    Баянзүрх дүүрэг 55-р тусгай сургууль 79-р сургууль 111-р сургууль
    Хан-Уул дүүрэг 63-р тусгай сургууль 26-р сургууль 34-р сургууль
    Баянгол дүүрэг 70-р тусгай сургууль 28-р сургууль 113-р сургууль
  • Тус 2 яам "цалин, урамшуулал болон томилолтын зардал" мөн төслийн хүрээнд боловсруулсан материалыг хэвлэх, тараах зардлуудыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БСШУЯ, ХАХНХЯ болон JICA хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу хариуцаж ажиллах болов.
  • Мөн төслийн баг ХАХНХЯ-наас 12 дугаар сарын 3 -ны өдөр зохион байгуулах Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Эрхийг Хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй нэг сарын компанит ажилд оролцох, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency