Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-11

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЯПОНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 11-ны өдрүүдэд Япон Улсад 4 долоо хоногийн хугацаатайгаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хичээл зохион байгуулах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад Монгол Улсын БСШУЯ, Боловсролын хүрээлэн, тусгай сургуулиуд, ХАХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комисс болон Баянгол дүүргийн салбар комиссыг төлөөлөн 10 хүн оролцлоо.

Сургалтад оролцогчид лекцээр дамжуулан хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох боловсрол, сургалтын талаар сурч судалсан. Харин ажиглалт судалгаагаар, Тусгай дэмжлэгт боловсролын үндэсний хүрээлэн болон Цүкүба их сургуулийн харьяа Тусгай дэмжлэгт боловсролын сургууль, Токио хотын Бүнкёо дүүргийн бага сургууль, Ёкосүка хот болон Насүшиобара хотын холбогдох байгууллагуудад зочилсон юм.

Оролцогчид "Тусгай дэмжлэгт боловсрол, тэгш хамруулан сургах боловсрол, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, оношилгоо болон хөгжлийн бэрхшээлийн тодорхойлолтын тухай нэгдсэн ойлголт авч чадлаа", "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой аргачлалуудаас суралцсан. Монголд буцаж очоод багш нарын арга зүйн чадварыг дээшлүүлэхэд ашиглах бодолтой байна", "Хөгжлийн бэрхшээлтэй тухайн хүүхэд төдийгүй, гэр бүлийнх нь хүмүүст ч үзүүлэх дэмжлэг чухал гэдгийг ойлгож авсан" гэх зэргээр сэтгэгдэлээ хэлж байлаа.

Сургалтаар дамжуулан хүн бүрт цаашид ямар үйл ажиллагаанд хэрхэн хамтарч ажиллавал зохих талаар тодорхой сэдэл төрсөн нь ажиглагдаж байлаа.

Энэ удаагийн сургалт нь зохион байгуулахад оролцсон хүмүүс болон сургалтад оролцогчдыг Японд хүлээн авч уулзсан хүмүүсийн хүчин туслалцаагаар маш үр өгөөжтэй сургалт болсон бөгөөд холбогдох бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Төслийн багийн хувьд ч энэ удаа Японд сурч мэдсэн зүйлээ Монголд үр дүнтэй ашиглах боломжтой байдлаар шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency