Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-15

ЯПОН ДАХЬ СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015 оны 12 дугаар сарын 15-нд, тус төслийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хичээлийг хэрхэн зохион байгуулах вэ" сэдэвт эхний удаагийн Япон дахь сургалтын оролцогч 10 хүн болон JICA-Ёкохама олон улсын төвийн "Тэгш хамруулан сургах боловсрол ба тусгай хэрэгцээт боловсролын хөгжил" сэдэвт сургалтын оролцогч 3 хүн семинарыг зохион байгуулж, уг семинарт Монгол Улсын боловсрол, нийгмийн хамгааллын салбараас холбогдох 30 орчим хүн оролцлоо.

Илтгэл танилцуулга эхлэхийн өмнө Япон дахь сургалтад өөрийн биеэр оролцоод ирсэн ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан сургалтын хөтөлбөрийн талаар болон зочилсон байгууллагуудын талаар танилцуулсан. Японд сурч мэдсэн зүйлээ танилцуулах эхний илтгэлээр "Хөгжлийн бэрхшээл нь хувь хүнээс шалтгаалдаггүй, нийгмээс хамаардаг" (Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварт суурилсан үзэл баримтлал) болохыг дурьдав. Дараа нь Япон дахь сургалтын бусад оролцогчид "Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар", "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг чухал болох нь", "Хөгжлийн бэрхшээлийн ангилал ба онцлогийн талаарх ойлголт", "Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол"-ын талаар танилцуулга хийв.

Нөгөө талаар "Тэгш хамруулан сургах боловсрол ба тусгай хэрэгцээт боловсролын хөгжил" сэдэвт сургалтын оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд ердийн ангид хамт сурч буй Осака хотын жишээ туршлага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой холбоотой Японы тогтолцоо, бодит жишээнээс танилцуулсан. Тэгш хамруулан сургах боловсролыг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө боловсрол сургалтын ач холбогдолыг эргэн харах шаардлагатай бий, мөн аливаа хүнд өөрийн гэсэн сайн чадвар байдаг бөгөөд түүнийг нь ашигласан нийгмийн оролцооны хэлбэрийг бий болгох нь зүйтэй хэмээн илтгэлийг дүгнэв.

БСШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Ө.Ганболд "Япон дахь сургалтаар дамжуулан маш их мэдээлэл авлаа. Цаашид шийдвэрлэх, хэрэгжүүлэх ёстой асуудал олон бий. Холбогдох хүмүүс та бүхэнтэй хамтран, нэг ижил зорилгын төлөө хүчээ дайчлан ажиллах болно" хэмээн хаалтын үгийг хэлсэн юм.

Япон дахь сургалтын оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэгийн чухал чанар, түүнчлэн холбогдох бүх байгууллагууд хамтран дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болгох шаардлагатай болох тал дээр ойлголтоо нэгтгэж чадлаа. Мөн Монголд ч тусгай сургуулиудын зүгээс ердийн сургуулиудад дэмжлэг үзүүлж, тэгш хамруулан сургах боловсролыг амьдралд бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн чиг хандлагын талаар сайтар ойлгосон нь харагдаж байлаа. Цаашид холбогдох байгууллагууд уялдаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency