Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-20

26-Р СУРГУУЛЬД ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

26-р сургууль нь Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт буюу нийслэл хотын төвөөс 35 км зайтай газарт байрлах нийт 577 сурагч, 54 багш ажилтан бүхий нийслэлийнхээ хэмжээнд хамгийн жижигт ордог сургууль юм. 2015 оны 12 дугаар 20-ны өдөр (Ням), ойролцоо амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон уг сургуулийн хүүхэд сурагчдыг хооронд нь танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Сургалтын менежерийн ярианаас үзвэл, энэ сургуулийн хамрах тойргийн хүүхдүүдээс 9 нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас сургуульд сурч чадахгүй байгаа, тэдний зарим нь тусгай сургуульд бүртгэлтэй боловч, хол байршилтай учраас унааны асуудал хүндрэлтэй болдог зэрэг асуудлын улмаас тэр бүр хичээлдээ яваад байж чаддагүй гэж байв. Эднийх төслийн багтай уялдаатай ажиллан сургуульдаа тусгай анги нээн хариуцсан багш томилон ажиллуулах тогтолцоог бий болгож, тэдгээр хүүхдүүдийг өөрийн сургуульд хамруулахаар болжээ. Ингээд юуны өмнө тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн сургуульдаа дасгаж дотносуулах болон багш, сурагчдын талаас хамаарах бэлтгэл ажлыг хангах үүднээсээ ч тэр хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, хамт тоглуулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Тус сургуулийн нийгмийн ажилтан энэ тухай бүх айлд мэдэгдэхэд, арга хэмжээг зохион байгуулсан тухайн өдөр сургуульд явдаггүй 4 хүүхэд асран халамжлагч болон ах, дүү нарын хамт хүрэлцэн ирсэн. 26-р сургуульд сурдаг 5-р ангийн сурагчид өөрсдийгөө танилцуулан бишгүүр тоглосны дараа, хүүхдүүдийг 3 багт хуваасан бөгөөд баг бүр дотроосоо нэг хүүхэд сонгон, бусад нь сонгосон хүүхдийнхээ царайг хамтран зурах тоглоом тоглов. Дараа нь үдийн цай уугаад тарна гэж төлөвлөсөн нэг цаг орчмын богинохон арга хэмжээ байсан хэдий ч, хүүхдүүд мэдээжийн хэрэг, асран халамжлагчид нь ч цагийг зугаатай өнгөрүүлж чадсан юм. 26-р сургуулийн багш нарын зүгээс "Өнөөдөр оролцсон хүүхдүүдийн хувьд ердийн ангид орж, хамт сурч чадахаар юм байна", "Албан ёсоор тусгай анги нээгдэхийг хүлээхгүйгээр багш нар чадах зүйлээсээ хийж эхэлмээр байна" хэмээн санал бодлоо хэлж байлаа.

Дараагийн өдөр нь уг сургуулийн шинэ жилийн баярт хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд, асран халамжлагчдын хамт ирж оролцов. Урьд өдрийнх нь арга хэмжээг хараад оролцох хүсэл төрсөн болов уу. Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас сургуульд явж чаддаггүй байсан хүүхдүүдэд сургуульд сурах бололцоо олгох чиглэлээр цаашид сургуулийн захиргаа, асран халамжлагчид хамтран ажиллах болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency