Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-22

ТУСГАЙ 4 СУРГУУЛЬ ДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг 4 тусгай сургуулийн бүх багш нарт зориулсан хэлэлцүүлгийг 2 долоо хоногт нэг удаагийн давтамжтайгаар зохион байгуулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 16-ны хооронд явагдсан эхний удаагийн хэлэлцүүлгээр Японы "Ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх сургалтын хөтөлбөр" болон "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-ний талаар танилцуулж, жишээ форматын дагуу сургалтын төлөвлөгөө боловсруулах дадлага ажлыг зохион байгуулсан юм. Хүүхдийнхээ төлөв байдлыг судалсан шаардлагатай нь мэдээжийн хэрэг, асран халамжлагчид болон багшийн хүсэлтэд тулгуурлан тухайн хүүхдэд тохирсон хичээл, сургалт гэж ямар байх ёстой талаар багш бүр сайтар тунгаасны үндсэн дээр төлөвлөгөөгөө боловсруулсан. Дадлага ажлын дараах сэтгэгдэлдээ "Ийм төлөвлөгөө боловсруулснаар хүүхдийн жижиг гэлтгүй өсөлт, хөгжлийг алдалгүй мэдэх боломжтой", "Тухайн хүүхдэд тохирсон сургалтын агуулгыг сэдэж олно гэдэг амаргүй боловч, маш чухал гэдгийг нь ойлгосон" зэргээр дурьдсан байлаа.

Хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр (17-22/XII), эхний удаагийн хэлэлцүүлгийн үед боловсруулсан сургалтын төлөвлөгөөнд төслийн мэргэжилтэн К.Мория саналаа тусгасны дараа, Япон дахь сургалтад оролцсон 4 багш Японд сурч мэдсэн зүйлээ танилцуулах илтгэл тавьсан. Ялангуяа Японд анги бүлэг, хөгжлийн бэрхшээлийн ангиллаас нь үл шалтгаалсан харилцаа болон ердийн сургуулиудтай хамтрах харилцаа, хамтын суралцахуйн хэлбэрийг түгээмэл ашиглаж буй тухай танилцуулан, Монголд ч мөн иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй талаар дурьдаж байлаа.

Төслийн багийн зүгээс ч цаашид багш нарын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц байдлаар хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency