Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2015-12-23

ТУСГАЙ СУРГУУЛИАС ЕРДИЙН СУРГУУЛЬД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Оюуны бэрхшээлтэй хүүхэд сурдаг 4 тусгай сургуулийн зүгээс тус төслийн туршилтын сургуулиар сонгогдсон 8 ердийн сургуульд (1 тусгай сургуульд 2 ердийн сургууль) зөвлөн туслах үйл ажиллагаа эхэллээ. Энэ нь ердийн сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа юм.

Тусгай болон ердийн сургуулиуд тус бүрт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд эхлээд ердийн сургуулиудад тулгамддаг асуудлуудыг илрүүлэх зорилгоор 12 дугаар сарын 7-ноос 14-нд тусгай болон ердийн хоёр сургуулийн ажлын хэсгүүд хамтарсан уулзалтыг зохион байгуулсан. Ердийн сургуулийн багш нараас "Хөгжлийн бэрхшээл бүрийн онцлогийн талаар мэдэж авмаар байна", "Хүүхдүүдийн суралцахуйд учирдаг хүндрэлийг бэрхшээлийг багасгахын тулд хичээлээ хэрхэн заах ёстой вэ?" гэх зэрэг асуултууд ар араасаа цувран гарч байлаа. Эдгээр асуултад тулгуурлан, цаашид тусгай сургуулийн зүгээс ердийн сургуульд хандсан ямар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулбал зохих талаар төлөвлөгөө боловсруулсан.

12 дугаар сарын 10-нд 55-р тусгай сургуулийн багш нар 79-р сургуульд зочлон, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай гэж үзсэн хүүхдийн төлөв байдлыг тандах судалгаа явуулав. Мөн, 12 дугаар сарын 23-нд 55-р тусгай сургуулийн багш нар 111-р сургуулийн бага ангийн багш нарт хөгжлийн бэрхшээлийн ангилал, онцлогийн талаар лекц уншсан юм. Ердийн сургуулийн багш нарын зүгээс "Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой ерөнхий мэдлэгтэй боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй ангийнхаа хүүхдүүдэд хичээл заахдаа туршиж үзмээр байна" хэмээн сэтгэгдлээ хэлж байлаа.

Цаашид сард 1 удаагийн давтамжтайгаар тусгай сургуулиас ердийн сургуулийн багш нарт зөвлөн туслах ийм үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency