Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-03-05

ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

PhotoХөгжлийн бэрхшээлийн ангилал, арга зүйн тухай лекц

Эдүгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай сургуулиудад зөвхөн Улаанбаатар хотын 6 тусгай сургуулийг (Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тус бүр 1 сургууль болон оюуны бэрхшээлтэй хүүхдийн 4 сургууль) дурьдаж болно. Хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрэв сургуульд суралцахыг хүсвэл, ердийн сургуульд л орохоос өөр аргагүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд, ердийн сургуулиуд цаашид томоохон үүрэг хүлээнэ гэсэн итгэл найдварыг хүлээлгэж байгаа юм.

ЕБС-иуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох олноор хүлээн авдаг болгохын тулд, юуны өмнө удирдлага, багш нарын хандлага, идэвх санаачлагыг дээшлүүлэх, арга зүйн чадвар эзэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох асуудал зайлшгүй чухал болно. Монгол Улсын хувьд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Улаанбаатар хот дахь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) гардан зохион байгуулдаг. Тиймд төслийн зүгээс БМДИ-ийн зохион байгуулдаг багш нарын мэргэжил дээшлүүлэх бүх төрлийн сургалтын агуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг тусгахаар төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан, БМДИ-ээс 3 дугаар сарын эхэнд төлөвлөсөн ЕБС-ийн захирлуудад зориулсан сургалтыг 1 өдрөөр сунган, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тухай лекц, дадлага ажил зохион байгуулах саналыг тавьсан бөгөөд сургалтыг БМДИ-ийн мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулав.

Уг сургалтад хөдөө орон нутгийн ЕБС-ийн нийт 25 захирал оролцсон. Сургалтын эхэнд, оролцогчид багаар ажиллан өөрсдийн орон нутаг дахь өнөөгийн байдлыг танилцуулж, сургууль бүрт тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаагийн нөгөөтэйгүүр багш нарын арга зүй болон сургалтын орчин бүрдүүлэх тал дээр багагүй хүндрэл бэрхшээл учирч байгаа тухайгаа ярьснаар байдал ерөнхийдөө тодорхой болсон. Дараа нь БСШУЯ-ны мэргэжилтэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаарх салбарын бодлого, чиглэлийг тайлбарлан, БМДИ-ийн мэргэжилтэн Налайх дүүрэгт хэрэгжиж буй тэгш хамруулан сургах боловсролын үйл ажиллагааны тухай танилцуулж, оюуны бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг тусгай сургуулиудын сургалтын менежерүүд тус тусын сургуульд хэрэгжиж буй боловсрол, сургалтын үйл ажиллагааны талаар фото зураг ашиглан танилцуулга хийсэн юм. Мөн тус төслийн мэргэжилтний зүгээс бүх төрлийн хөгжлийн бэрхшээлийн онцлог болон түүнд тохирсон хичээл сургалтын арга, Японы тэгш хамруулан сургах боловсролын жишээ туршлагыг лекцээр дамжуулан танилцуулсан.

Сургалтад оролцогчдоос авсан асуулга судалгааны дүнг хүснэгтэд үзүүлэв.

А1 Өнөөдрийн сургалт үр дүнтэй санагдсан уу? Маш үр дүнтэй
(25)
Бага зэрэг
үр дүнтэй (0)
Үр дүнгүй
(0)
А2 Цаашид ийм сургалт зохион байгуулбал та оролцох уу? Заавал оролцоно
(19)
Оролцож магадгүй
(6)
Оролцохгүй
(0)
А3 Ийм төрлийн сургалтад та сургуулийнхаа багш нарыг оролцуулах уу? Заавал оролцуулна (21) Оролцуулж магадгүй
(3)
Оролцуулахгүй
(0)
А4 Цаашид ямар сэдвээр сургалт зохион байгуулах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарын арга зүйн сургалт (10)
  • Тусгай сургуультай танилцах (3)
  • Багшийн хандлага, идэвхийг дээшлүүлэх сургалт (3)
  • Удирлага, багш, асран хамгаалагчдад зориулсан үндсэн болон цуврал сургалт (3)

Энэхүү сургалтын үр дүнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар сургалт зохион байгуулах хэрэгцээ шаардлага ЕБС-ийн сургуулийн багш нарт ч байгаа нь тодорхой болсон. Төслийн зүгээс цаашид БМДИ-тэй уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аль болох ЕБС-д суралцах боломжийг бүрдүүлж өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency