Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-03-11

Тусгай 4 сургуульд тав дахь удаагийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав

Төслийн хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн сард 2 удаа оюуны бэрхшээл, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 4 тусгай сургууль дээр хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав. Нэг болон хоёр дахь удаагийн сургалтаар, сургуулиудад ашиглагдаж буй "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-г засан сайжруулж Японы жишээ танилцуулсан ба гурав дахь удаагийн сургалтаар Японд сургалтанд оролцогчдын олж мэдсэн зүйл, туршлагыг танилцуулж, дөрөв дэх удаагийн сургалтад ГСТ-нд тусгах багшийн дэмжлэгийн агуулга, арга зүйн талаар хэлэлцсэн.

Харин тав дахь удаагийн сургалтаар, сургууль тус бүр өөрийн сэдвийн дор нэг нэг хүүхдийг сонгон ажиглалт хийж тухайн хүүхдийн төлөв байдал, хичээлийн явц дахь хүүхдийн алдаанд (бүдрэлт) тулгуурлан урт хугацааны зорилтоо тодорхойлж, богино хугацааны зорилт болон хичээлийн хөтөлбөртэй уялдсан "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө" боловсруулах дадлага ажил хийв.

Хэлэлцүүлэг сургалтын өмнө "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-ний загвар боловсруулах ажил зохион байгуулсан бөгөөд тусгай сургуулийн сургалтын менежерүүдтэй хамтран тус тусын сургуульд ашиглаж буй "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-тэйгээ харьцуулан судлах байдлаар нэгдсэн нэг загвар боловсруулсан юм. Ингээд сургуулиудын ажлын хэсэг (10 орчим багш) төслийн зөвлөх мэргэжилтэнтэй хэлэлцсэний үндсэн дээр шинэчлэн гаргасан загвараа ашиглан, нэг хүүхдийн жишээн дээр "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-г боловсруулах дадлага ажил хийсэн.

Дадлага ажлыг доорх дарааллаар 2 өдөрт хуваан зохион байгуулсан.

Photo

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд, тухайн хүүхдийн бодит байдал төдийгүй хүүхдийн өөрийнх нь болон эцэг/эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтийг тусган зорилтоо тодорхойлдог. Сургалтад оролцсон багш нар "Хүүхдийн бодит байдал болон алдаанд нь тулгуурлан урт хугацааны зорилт дэвшүүлэхэд амаргүй байсан", "Шинэ загвар бидний өнөөг хүртэл ашиглаж ирсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнөөс хэрэглэхэд илүү хялбар болжээ" гэх зэргээр сэтгэгдлээ хуваалцаж байв.

Зургаа дахь удаагийн сургалтын үед, шинээр гаргасан "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-ндөө тулгуурлан ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах дадлага ажил хийх бол, долоо дахь удаагийн сургалтаар "Судалгаат хичээл" зохион байгуулах юм. Хүүхдийн бодит байдлыг сайтар харгалзсаны үндсэн дээр бусад хүүхдүүдтэй хамт хичээллэх танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулахтай холбоотой тулгамдсан асуудлууд дээр төслийн баг Монгол багш нартай хамтран ажиллах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency