Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-03-29

Тусгай 4 сургууль дээр судалгаат хичээл зохион байгууллаа

"Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 4 сургууль дээр цуврал хэлэлцүүлэг сургалтуудыг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг сургалтаар сургууль тус бүр 1 хүүхэд сонгож бодит байдлыг үнэлэн, тухайн хүүхдэд зориулсан "Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө"-г боловсруулсан. Үүний дараа сонгосон хүүхдийн ангид судалгаат хичээл явуулахын тулд "Ээлжит хичээлийн хөтөлбөр"-ийг боловсруулсан.

Монголын тусгай сургуулиудад хэрэглэж байсан "Ээлжит хичээлийн хөтөлбөр"-т хөгжлийн үе шат нь өөр, ялгаатай хүүхдүүд суралцдаг ангийн хүүхэд нэг бүрийн "Зорилго", "Тэдэнд тавих анхаарал", "Багшийн үйл ажиллагаа, арга зүй" зэргийг бичих хүснэгт байхгүй байсан. Тиймээс төслийн баг сайжруулсан загварыг санал болгож, сургалтын үеэр тус загварыг ашиглаж ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан.

Сургууль тус бүрт ажлын хэсгийг байгуулж, сонгосон хүүхдийн анги удирдсан багшийг оруулсан. Ээлжит хичээлийн хөтөлбөрийг ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, багшийн арга зүйд нийцсэн байхаар боловсруулахын тулд ажлын хэсгээрээ ярилцаж, харилцан санал бодлоо солилцож, хамтран боловсруулсан. Боловсруулсан ээлжит хичээлийн хөтөлбөрийн дагуу судалгаат хичээлийн бэлтгэл хийж, туршилтын хичээл явуулсан. Туршилтын хичээлээр ажлын хэсгийн багш нар хүүхэд болж оролцон сайжруулах санал, анзаарагдсан зүйлээ хуваалцаж, засан сайжруулах хэлэлцүүлэг хийсэн. Ажлын хэсгийн багш нар олон хүүхдэд хичээл заах үед тухайн хичээлээр хүүхэд бүрийн зорилтыг хангаж ажиллахын тулд ямар арга зүйг сонгох талаар харилцан ярилцаж, хичээлийн явцад хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдээр юу хийлгэх, багш яаж ажиллах тухай санал бодлоо хэлж, ярьж зөвлөлдөж ээлжит хичээлийн хөтөлбөрөө илүү сайжруулсан.

Жишээ нь, математикийн хичээлд зориулж хийсэн эхний ээлжит хичээлийн хөтөлбөрт төвшин нь өөр өөр хүүхдүүд хичээл дээр хийх үйл ажиллагаа адил,ерөнхийд нь нэг бичсэн байсан тул бусад багш нар уншаад яг тийм хичээл болно гэж төсөөлөхөд хэцүү байсан. Төслийн мэргэжлийн багш нарын зөвлөгөө болон туршилтын хичээлийн үеэр багш нараас гарсан сэтгэгдэлүүд дээр үндэслэн хүүхдүүдийг бэрхшээлийн төвшин болон сурлагын чадвараар нь 3 багт хувааж, бүх хүүхдэд "Хасах үйлдлийг хийж сурах" гэсэн ижил сэдэв дор баг тус бүрийн хүүхдийн бодит байдал, чадварт нь нийцсэн даалгаврыг өгч ажиллахаар ээлжит хичээлийн хөтөлбөрийг засан сайжруулсан.

Судалгаат хичээл болох өдөр тухайн тусгай сургуулийн багш нараас гадна хамтран ажиллаж буй ЕБС-ийн багш нар, төслийн МАЗБ-ийн гишүүдээс судалгаат хичээлд ажиглалт хийсэн. Судалгаат хичээлийн дараа хичээл заасан, ажиглалт хийсэн багш нар, төслийн баг оролцон хэлэлцүүлэг хийж, хичээлийн сайн тал ба засан сайжруулах тал дээр харилцан санал бодлоо хуваалцсан.

Ялангуяа ЕБС-ийн багш нар дунд тусгай сургуулийн хичээлийг анх удаа үзэж байна гэсэн хүн их байсан ба хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн хүүхэд нэг бүрийн хөгжлийн төвшинд нь тохируулан ажиллаж байгаа арга зүй нь үнэхээр санаа авууштай зүйл болсон тухай ярьж байсан. Хичээл заагч багшийн зүгээс энэ удаагийн ээлжит хичээлийн хөтөлбөрт багш болон хүүхдийн үйл ажиллагааны төлөвлөлтийг дэлгэрэнгүй тус тусад нь бичсэн тул хичээл явуулахад амар байсан. Мөн хүүхэд бүрт өгөх даалгаварт тохируулан хэрэглэгдэхүүнийг хийж чадсан гэх мэтээр сэтгэгдэлээ илэрхийлж байсан.

Монголд 6-9 сар хүртэл бүх сургууль зуны амралттай учраас төслөөс явуулж буй цуврал хэлэлцүүлэг сургалтууд маань энэ жилийн хувьд судалгаат хичээлээр дуусч байна. 2016 оны 9 сард цуврал хэлэлцүүлэг сургалтаа дахин зохион байгуулна. Шинэ хичээлийн жилийн сургалтуудаа багш нар хүүхэд нэг бүрт шаардлагатай боловсролын хэрэгцээнд нь тулгуурласан чанартай хичээлийг зохион байгуулж чадахуйц хүүхдийн хөгжлийн чиглэлээр лекц болон хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах дадлага ажил хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна.

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency