Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-03-31

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮНЭЛГЭЭ, ХӨГЖЛИЙН ДЭМЖЛЭГИЙН ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016 оны 03 дугаар сарын 28-наас 30-нд, төслийн туршилтын дүүрэг болох БГД-т үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн сэдэвт 3 өдрийн туршилтын үнэлгээ, сургалтыг зохион байгуулсан бөгөөд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Төв комисс" (Төв комисс) болон БГД-ын салбар комиссын гишүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд, багш нар зэрэг 30 орчим хүн оролцлоо. Сургалтын зорилго нь, нэгдүгээрт Төв комиссын гишүүдийг үнэлгээ болон хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэх тодорхой зураглалтай болгох, Хоёрдугаарт БГД-ын Салбар комисс, холбогдох байгууллагуудад үйл ажиллагаа явуулах суурь мэдлэг, туршлага эзэмшүүлэх явдал байв.

Энэ удаагийн туршилтын үнэлгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 9 гэр бүл хамтран ажилласан бөгөөд Хаяаши Акико, Хашимото Сооичи нарын төслийн зөвлөх мэргэжилтнүүд зорилтот хүүхдүүдэд үнэлгээ хийж, асран хамгаалагчдад нь хүүхдээ хэрхэн өсгөх аргын талаар зөвлөгөө өгсөн юм.

Үнэлгээ, зөвлөгөөний явцыг сургалтад оролцогчид дэлгэцээр шууд үзэн ажиглалт хийсний зэрэгцээ, зөвлөх мэргэжилтнүүдийн уншсан "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, эрт үеийн эмчилгээ, сэргээн засалтын ач холбогдол", "Хүүхдийн хөгжил", "Үнэлгээний хэрэглэгдэхүүн" сэдэвт лекцүүдийг сонссон.

Оролцогчид "Бодит үнэлгээний явцтай танилцсанаар хийснээр их зүйл сурч мэдлээ", "Асран хамгаалагчдад зөвлөгөө өгч байх шаардлагатай гэдгийг ойлголоо" гэх зэргээр санал сэтгэгдэлээ хуваалцан, "Үнэлгээг хийхэд Японд ямар шаардлага тавигддаг вэ?", "Хавсарсан ХБХ-д хэрхэн үнэлгээ хийдэг вэ?" гэх мэтчилэн асууж байлаа.

Төслийн баг цаашид ч иймэрхүү туршилтын үйл ажиллагаа, сургалтаар дамжуулан үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо болон холбогдох байгууллагын чиг үүргийн талаар Монголын талын холбогдох хүмүүстэй хамтран судлах болно.

PhotoЛекцийн явц

PhotoҮнэлгээ хийж буй байдал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency