Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-05-09

Нийслэлийн 63-р тусгай сургууль 34-р дунд сургуультай "Хамтын ажиллагаа-Хамтын хичээл"-ийг зохион байгууллаа

Японд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн хүүхэдтэй хамт суралцах бүх боломжийг бий болгох зорилтон дор ердийн сургууль тусгай сургуультай, эсвэл ердийн анги тусгай ангитай "Хамтын ажиллагаа-хамтын хичээл"-ийг идэвхтэйгээр зохион байгуулдаг.

2015 оны 11-12 сард зохион байгуулсан Япон дахь сургалтын оролцогч 63-р сургуулийн нийгмийн ажилтан энэхүү "Хамтын хичээл"-ийг Монголдоо хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэхүү хүсэл нь 5 сарын 9-нд биеллээ олж 63-р тусгай сургуулийн 7-8 дугаар ангийн 5 сурагч, 34-р дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагчидтай хамтдаа биеийн тамирын хичээлд оролцлоо.

Биеийн тамирын зааланд орж ирсэн тусгай сургуулийн сурагчид эхлээд бага зэрэг сандарч байсан ч багшийн командаар ердийн сурагчидтай нэг эгнээ болон жагсаж хичээл эхэлсэн. 63-р сургуулийн сурагчид хамт хийж байгаа хүүхдүүдээ харж дуурайн, хамт заал тойрон гүйж, багшийн зааврын дагуу бие халаалтаа хийж байсан.

Бие халаалтын дасгал дууссаны дараа сурагчид 5 баг болж өртөөчилсөн дасгалуудыг хийсэн. Дасгалын үеэр 34-р сургуулийн сурагчид, өөрийн багийн 63-р сургуулийн нэг гишүүндээ нисдэг таваг шидэх аргыг тайлбарлаж өгч байгаа байдал ажиглагдсан.

Photo

Багууд 5 өртөө тус бүрийн дасгалуудыг хийж дууссаны дараа баг багаараа 5 эгнээ жагсаж, багийн гишүүд нэг нэгээрээ нисдэг таваг тавьсан газар луу бөмбөг залангаа гүйн очиж нисдэг тавгийг бай руу шидэн, буцаад эгнээ рүүгээ бөмбөгөө залан ирж дараагийн хүндээ шилжүүлэх байдлаар уралдсан. Хоёр сургуулийн сурагчид маань уралдаандаа сонирхолтой бүр чин сэтгэлээсээ орчихсон байсан.

Хичээл дууссаны дараа 63-р сургуулийн сурагчид "Ядарсан боловч гоё байлаа", "Энгийн үед хийдэггүй дасгалууд хийсэн болохоор жаахан булчин өвдөж байна", "Тэмцээнд орсон шиг л байна" гэх мэт үнэхээр сэтгэл хангалуун байдалтай байсан. Сурагчидтайгаа хамт явсан тус сургуулийн нийгмийн ажилтан ч бас хичээлийн явцыг хараад "Хамтын ажиллагаа- хамтын хичээл"-ийн үр дүнд сэтгэл хангалуун байлаа.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency