Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-05-13

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын УИХ-аар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц"-ыг соёрхон баталсан бөгөөд "Эрт илрүүлэлтийн өдөр" болгон тэмдэглэж иржээ. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлснээр, эрт үед нь хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлээс үүдсэн хүндрэлийг багасгах, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалагчид нь нийгэмд гадуурхагдахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Энэхүү тэмдэглэлт 05 дугаар сарын 13-ны өдрийг угтан, Монгол Улсын ХАХНХЯ нь асран хамгаалагчид, холбогдох байгууллагуудын хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн тухай ойлголтыг гүнгийрүүлэх чиглэлээр зарим ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан уг ойлголтыг гүнгийрүүлэх явдлыг дэмжих зорилгоор төслийн хүрээнд телевизийн шторк бэлтгэн цацах, "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ийн сургалтыг зохион байгуулахаар тогтсон юм.

Япон Улсын хувьд "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ийг ашиглан зохион байгуулдаг эрүүл мэндийн тогтмол үзлэг оношилгоо нь хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Японы Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг Монголд танилцуулан[1] үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж ашиглаж эхэлсэн хэдий ч, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд хангалттай түвшинд ашиглагддаггүй бололтой. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн үр дүнтэй ашиглалтыг дэмжихийн хамт, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, эрт оролцоо талаас ямар тулгамдсан асуудал байдаг болохыг мэдэх нь энэ удаагийн сургалтын зорилго байв. Сургалтад төслийн туршилтын дүүрэг болох БГД-ийн 23 хорооны бүх Эрүүл мэндийн төвөөс тус бүр нэг хүн (Өрхийн эмч), Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Төв комисс болон Салбар комисс, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хариуцсан ажилтан, нийт 29 хүн оролцсон.

Энэ удаагийн сургалтад Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьж оролцуулсан сургагч багш нар дараахь сэдвүүдээр лекц уншсан юм.

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн түүх, ач холбогдол

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн агуулга
  • Жирэмсэн эхчүүдэд тайлбарлаж анхааруулах зүйлүүд
  • Шинэ төрсөн нярайтай холбоотой анхаарах зүйлүүд
  • Бие бялдрын хэмжилтийн үед анхаарах зүйлүүд
  • Хүүхдийн хөгжилд ажиглалт хийх гол зүйлүүд

Лекцийн дараа, төслийн мэргэжилтэн Монголд хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэхтэй холбоотой оролцогчдын саналыг асуусан бөгөөд оролцогчдын зүгээс дараахь саналуудыг хэлж байлаа.

  • "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр" нь хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтэд үр дүнгээ өгнө гэж бодож байна.
  • Одоогийн "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-т асран хамгаалагч нь хүүхдийнхээ хөгжлийн талаар тэмдэглэх хэсэг байдаг. Гэвч хариуцсан өрхийн эмч нар нь асран хамгаалагчдын эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ сайн хөтөлж буй эсэхийг шалгах төдийхнөөр хязгаарлагдаж, хөгжлийн хоцрогдол илэрсэн ч зөвлөгөө өгч чаддаггүй.
  • Хөгжлийн хоцрогдол илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаар эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт оруулж өгвөл ямар вэ?

  • Эмнэлэг, сургууль гэж ялгалгүйгээр анхаарах шаардлагатай.
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Салбар комисс" нь янз бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдэж байгаа тул, янз бүрийн байгууллагуудад хандан хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд тусалж ажиллахыг санал болгох боломжтой. Өөрөөр хэлбэл "Гүүр"-ийн үүрэг гүйцэтгэх ёстой.

Төслийн хүрээнд цаашид ч Монголын одоогийн тогтолцоог ашиглан, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, эрт оролцоонд чиглэсэн тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах болно.

Photo

Photo


Photo


Жич

  • [1] ЖАЙКА-гийн Өвсний үндсийн техникийн хамтын ажиллагааны "Булган аймгийн Булган сумын 3-р баг дахь Эх нялхсын төлөө - Иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл"-ийн хүрээнд боловсруулсан.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency