Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-08-03

Нийслэлийн 26-р сургууль дээр тусгай анги байгуулах үйл ажиллагаа
-Ямар ч хүүхэд орон нутгийн сургуульд суралцахыг зориод-

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах 26-р дунд сургууль нь хотын төвөөс 35км зайд алслагдсан захын дүүрэгт байрладаг. Нийт 570 сурагч, 34 багш, ажилтантай /2016 оны 3 сарын байдлаар/ жижиг сургууль юм.

26-р сургуулийн ойр орчимд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг хэсэг нь хамгийн хол байрлах 63-р тусгай сургуульд явдаг. Гэрээс 63-р тусгай сургууль хүртэл 23кт зайтай бөгөөд чиглэлийн автобусны тоо хангалттай явдаггүй. Ялангуяа өөрөө алхаж явж чаддаггүй хүүхдүүдийн хувьд энэ нь маш хүнд, сургуульд явахад бэрхшээлтэй байдаг учраас дундаасаа сургуулта хаях асуудал үүсээд байгаа юм. 26-р сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн ангидаа хүлээж авч байгаа боловч хүнд хэлбэрийн болон нэг сургууль завсардсан хүүхдүүд ердийн сургуульд суралцах нь хэцүү байдгаас гадна нэмэлт багшийн орон тоо байхгүй зэрэг асуудлууд хөндөгдөж байна.

2014-2015 онд 26-р сургуульд дикритний амралттай багшийн оронд ажиллаж байсан залуу багш, тус сургуулийн нийгмийн ажилтан нар сургуулийн ойр орчимд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд сургуульд явж чадахгүй байнгын гэрт байдаг /6-18 нас/ 9 хүүхэд байгааг олж илрүүлсэн. Эдгээр хүүхдүүд болон эцэг эхчүүдээс "Хорооныхоо сургуульд сурмаар байна, сургамаар байна" гэсэн хүсэлт их ирсэнтэй холбогдуулан багш нар сургуульдаа тусгай анги нээх тухай судлаж эхлэсэн. Яг энэ үеэр 26-р сургууль нь төслийн туршилтын сургуулиар сонгогдож таарсан юм. Багш нарын хүсэлтийн дагуу төслийн зүгээс тусгай анги нээхэд нь дэмжлэг үзүүлхээр болсон юм.

2015 оны 12 сарын 20-ний өдөр юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийг танилцуулах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч, мөн 26-р сургуулийн хэсэг сурагчдын хамт шинэ жилийн уулзалт зохион байгуулсан. Шинэ жилийн уулзалтаар тус сургуулийн сурагч нар бүрээ үлээж, хамт хөгжөөнт тоглоом тоглосон.

Дараа нь сургуулийн багш нар, ХБХ-ийн эцэг эх, асран хамгаалагч, төслийн багаараа уулзалт зохион байгуулж, тэдний бодит байдал, хэрэгцээний тухай ярилцаж, 2016 оны 3 сараас сард 2 удаа ХБХ-дэд зориулсан тусгай хичээлийг орохоор болсон. Энэхүү сургалт нь засгийн газар, холбогдох яам, тамгын газрын албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш байсан учраас олон асуудлууд тулгарч байсан. Жишээ нь хүүхдүүдийг сургуульд зөөх автобус болон үдийн цай, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг шийдвэрлэх. Тус сургалтыг голчлон гүйцэтгэсэн нийгмийн ажилтан, багш хоёр янз бүрийн арга чарга хөөцөлдөж, асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлээд явсан. Тусгай сургалтад хамрагдах хүүхдүүд ч сургуулийн автобусаар явах боломжтой болсон. Мөн тус сургуультай гэрээтэйгээр сурагчдад үдийн цайг нийлүүлдэг компаний зүгээс эдгээр хүүхдүүдэд үдийн цайг үнэгүй өгөхөөр болсон. Түүнчлэн тус сургууль байрладаг газарт үйл ажиллагаа явуулдаг Солонгос улсын ТББ-аас хүүхдүүдэд сургууль дээр хэрэглэх аяга халбага, оо сойз, гар нүүрний алчуур зэргийг бэлэглэсэн. Жайка төслийн зүгээс сургалтын хэрэглэгдэхүүн, хавтас зэргийг худалдан авч өгч дэмжлэг үзүүлсэн.

2016 оны 6 сар буюу шинэ хичээлийн жил дуусах хүртэл өнгө, дүрс, тоо гэсэн сэдвээр нийт 6 удаагийн хичээлийг явуулсан. Хичээлд дунджаар 5 хүүхэд хамрагдсан. Хичээлээр хялбархан үсний хавчаар, даруулга хийж, хүүхдүүд идэвхитэйгээр суралцаж чадсан. Эцэг эхчүүд багш нарт талархсан сэтгэлээ илэрхийлхийн хамт энэхүү сургалт хичээлийг цаашид ч үргэлжлүүлхийг хүсэж, 26-р сургуулийн удирдлага тусгай анги нээхийн тулд судлан ажиллахаа илэрхийлсэн.

Үүний үр дүнд шинэ хичээлийн жил эхлэх 2016 оны 9 сард тус сургууль тусгай анги нээхээр шийдэж, одоогийн байдлаар БСШУЯ болон нийслэлийн боловсролын газарт хүсэлт гаргаад байгаа билээ. Хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөл гарвал тусгай анги удирдах багшийн цалин болон ХБХ нэг хүүхдэд оногдох хувьсах зардал зэрэг нь төсөвт суугдах юм. ХБХ-дэд боловсрол эзэмших боломжийг жаахан ч гэсэн олгохын тулд төслийн зүгээс цаашид ч дэмжин ажиллах болно.

PhotoҮдийн цайны цаг

PhotoӨнгө, дүрс сурангаа өнгийн цаасаар цэцэг хийсэн нь


PhotoҮсний даруулга хийж байгаа нь

PhotoХийж дууссан үсний даруулга

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency