Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-12-13

НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр нь НҮБ-аас зарласан "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр" билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд авъяас оюунаа нээн хөгжүүлэх боломж олгох зорилгоор тус төслийн баг БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран нийслэлийн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулав.

Энэхүү гар зургийн уралдааныг "Миний ертөнц" сэдвээр зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд өөрсдийн төсөөлдөг ертөнцийг чөлөөтэй дүрслэн илэрхийлсэн юм. Ирүүлсэн 143 бүтээлийн эхний шатны шалгаруулалтыг нийслэлийн бүх дүүрэгт байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс болон тусгай сургуулиудад зохион байгуулсан. Ингээд БСШУСЯ, ХНХЯ болон Хүүхдийн ордны мэргэжлийн зураач багш, төслийн багийн гишүүнээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулан, 12 бүтээлийг тодрууллаа.


Photo

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, БСШУСЯ-нд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, байр эзэлсэн хүүхдүүд, тэдний ар гэр, салбар комиссын гишүүд, тусгай сургуулийн багш нар зэрэг 50 орчим хүн оролцсон бөгөөд уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан. Мөн ёслолын ажиллагааны үеэр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн 5-р ангийн сурагч ая дууны мэндчилгээ өргөн баяр хүргэлээ.


Photo

11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 13-нд БСШУСЯ, ХНХЯ-наас Шангри-Ла төвд бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Шангри-Ла төвд иргэд олноор хүрэлцэн ирж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж сонирхож байв. Үзэсгэлэнгийн санал сэтгэгдлийн дэвтэрт, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрсэлсэн ертөнцийг хараад сэтгэл ариуслаа", "Хүүхдүүдийн зурсан зураг яагаад ч юм дотно санагдаж, хүүхэд ахуй үеийг минь бодогдууллаа" гэх зэргээр сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Мөн, төслийн баг уралдаанд оролцсон бүтээлүүдийг багтаасан "Бүтээлийн цомог", "Ширээний хуанли" зэргийг хэвлүүлэн уралдаанд оролцсон хүүхдүүд, тусгай сургуулиуд, салбар комиссууд болон Төв номын санд бэлэглэсэн.

Тэргүүн байр эзэлсэн хүүхэд дараах ярилцлагыг өгөв.


Photo

Энэ зургийг хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй бүх хүн бүгд адилхан өөрсдийнхөө хүссэнээр амьдрах боломжтой тийм нийгэм бий болоосой гэж бодож зурсан.

Зургийн баруун талд байгаа тэргэнцэртэй хүн цонхоор гадагшаа харж байна. Зүүн талд нь гадаа явж байгаа хүнтэй адилхан, би ч гэсэн гадаа гараад жилийн дөрвөн улирал хэрхэн өөрчлөгддөгийг мэдэрмээр байна.

Зураг дээр зурсан ном нь яагаад ийм зузаан байгаа вэ гэвэл, хуудас бүр дээр нь энэ бодлуудаа зурмаар байгаа учраас юм.

Энэ зургаа илүү олон хүнд үзүүлмээр байна.


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency