Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-02-01

Япон дахь сургалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 3 долоо хоног Япон улсад "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, боловсрол" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, тусгай сургууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам , Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комисс, Хөвсгөл аймаг болон Баянгол дүүргийн салбар комиссын төлөөллөөс бүрдсэн 16 хүн оролцлоо.

Сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн орон нутаг дахь тогтолцоо болон оношилгоо, үнэлгээний тодорхой арга хэрэгслүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсролын үйлчилгээний талаар суралцах зорилгоор Насүшиобара хот болон Нэрима дүүрэг, Токио Гакугэй их сургууль болон Бүнкио дүүргийн харъяа бага сургууль, Сайтама мужийн тусгай дэмжлэгт сургуультай танилцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургууль төгссөний дараах амьдралтай танилцахаар тэдний ажлын байранд очсон ба чөлөөт цагаараа цугларч хамтдаа бүтээсэн хөгжимт драм /мюзикл/-ыг үзэж сонирхлоо.

Сургалтад оролцогчид дараах сэтгэгдэлтэй байсныг энд уламжлая.

  • Японы туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ насан туршид нь цогц дэмжлэг үзүүлдэг юм байна. Энэ нь байгууллага хоорондын уялдаа холбоо сайн байгаагийн үр дүн гэж бодож байна.
  • Монголдоо буцаж очоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна гэж бодож байна. Бүх аймаг, дүүргийн ХБХЭМБНХ-ийн салбар комиссын гишүүдэд зориулсан сургалт хийх саналтай байна.
  • Эцэг эхчүүдэд зориулан хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, эрт үеийн дэмжлэгийн ач холбогдол, дэмжлэгийн арга замыг дамжуулж, хүүхдээ эрүүл өсгөж байжуулах зөвлөгөө авдаг тогтолцоо бий болгомоор байна.
  • Монголдоо буцаж очсоны дараа Японд сурсан мэдсэн зүйлээ өөрийн сургууль(тусгай сургууль)-даа мэдээж, хамтран ажилладаг ердийн сургуулийн багш нартайгаа хуваалцмаар байна. Мөн ердийн сургуультай хамтын ажиллагаа болон хамтын хичээл, өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг чухал хэрэгцээт арга зүй, төгсөгчдийн бодит байдлын судалгааг ч хийх хэрэгтэй хэрэгжүүлмээр санаа байна.
  • Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даах чадварыг сайжруулахын тулд олон төрлийн дэмжлэг үзүүлдэг юм байна. Монголд ч гэсэн мэрэгжлийн боловсролын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм байна.

Япон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх холбогдох байгууллагын уялдаа холбоон дорнасан туршийн дэмжлэгийг үзүүлдэг тогтолцоо бий болгосон нь гүн сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Тэд Японд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай сайтар бодож боловсруулан, шинэ санаа сэдэл өвөрлөн нутаг буцсан юм.

Сургалт зохион байгуулж бидэнд туслан хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

PhotoЛекцийн үеэр

PhotoБие даан амьдрах төвийн үйл ажиллагаанаас суралцлаа.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency