Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-03-22

"Зүгээрээ чи ганцаараа биш" гэж хэлэхийг хүсч байна......
Хөвсгөл аймагт зохион байгуулсан суурь судалгаанаас

"Манай хүүхэд аутизмын эмгэгтэй. Улаанбаатар хотод оношлуулж ирээд хүүхдийнхээ явдаг цэцэрлэгт хэлэхэд маргаашнаас цэцэрлэгт битгий ирүүл" гэж багш нар нь хэлсэн гэж ярьж буй ээжийн үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийх гэсэн сэтгэл, эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг туслалцаа байхгүйгээс ганцаардаж хаана хандахаа мэдэхгүй болсон байв. Аутизм мэтийн гадна байдал нь илт харагдах өөрчлөлтгүй бэрхшээлийг оношлоход төвөгтэй байдаг бөгөөд энэ талаарх хүмүүсийн ойлголт хандлага дорой байдгаас тухайн хүүхэд, тэдний гэр бүл хүнд нөхцөлд орж байгаа нь харадаж байлаа.

Тус төсөл 2016 оны 10 сараас Хөвсгөл аймгийг сонгон хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд тэгш хамруулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүүлж байна.

Төслийн эхний үе шат нь төсөл хэрэгжүүлж эхлэхээс өмнөх нөхцөл байдлыг судлах зорилгоор суурь судалгааг хийсэн болно. Тус аймагт төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талууд болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын дунд судалгааг явуулсан. Мөн Мөрөн сумын 1-р баг болон Алаг-Эрдэнэ сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 28 айл өрхөд очиж, эцэг эх, асран хамгаалагчидтай нь уулзаж бодит байдлыг үзэж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж асуумж судалгаа хийсэн[1]. Энэхүү танилцуулгын эхэнд судалгааны хэсгээс оруулсан болно.

Мөн дараах асуудлууд тулгамдаж байна

  • Дээрх гэр бүлийн бараг тал хувь нь нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэврээс ондоо орлого байхгүй гэж хариулсан.
  • 6 гэр бүлд аав, ээж, эмээ нарын нэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагнан асарч байсан . Хүүхдээ ганцааранг нь орхих боломжгүй тул ажил хийж чадахгүйгээс эдийн засгийн хувьд хүнд байдалтай байсан.
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс"-ын бэрхшээлийг тодорхойлох хурлаар орсон гэж хариулсан 20 гэр бүлээс 7 нь "Хөгжлийн бэрхшээлийг ямар шалгуураар тодорхойлж байгаа нь тодорхойгүй" "Ямар халамжид хамрагдах нь ойлгомжгүй" гэж хэлж байсан.
  • Сургуулийн насны 21 хүүхдийн 4 хүүхэд нь сургуульд хамрагдаагүй байсан.
  • Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, хүүхэд харах үйлчилгээ, хүүхэд хөгжлийн төвтэй сургууль зэрэг хүүхдийг хөгжүүлэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг боловч дэмжлэг шаардлагатай хүмүүст хэрэгцээт мэдээлэл хангалттай хүрэхгүй байна.

Айл өрхөд очиж судалгаа хийхэд орлого багатай , эдийн засгийн хувьд хүнд байдалтай, , дэмжлэг үзүүлэх байгууллага болон мэдээллийн хүртээмж дутмаг байдал, бусад хүмүүс ойлгохгүй, хүлээж авахгүйгээс болж нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүд байна.

Төслийн суурь судалгааны дүнг анхааралтай судалснаар "Зүгээрээ, Та ганцаараа биш" гэдэг үгийг аль болох олон хүүхэд, түүний гэр бүлд хүргэж, бодитоор дэмжин туслахын тулд тодорхой ажлуудыг төлөвлөж байна.

PhotoМөрөн сум харагдах толгод дээрээс


Note

  • [1] Эхлээд тухайн бүс нутгийг хариуцан ажиллах нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн багш, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзалт зохион байгуулж, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг гаргасан. Улмаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн гэр бүлүүдээр сургуулийн багш болон нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнтэй хамт явж судалгаа хийсэн.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency