Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-03-29

Хөвсгөл аймагт сургалт зохион байгуулагдлаа

2016 оны 10 дугаар сараас тус төслийн туршилтын аймгаар Хөвсгөл аймаг сонгогдон ажиллаж байгаа билээ. Хөвсгөл аймаг нь Улаанбаатар хотоос 800 км алслагдсан, нийт 130.000 орчим хүн амтай аймаг юм. Шилмүүст ой модоор хүрээлэгдсэн Хөвсгөл нуур нь дэлхийд 2 дугаарт орох цэнгэг уст том нуур гэдгээрээ алдартай бөгөөд Монгол орны аялал жуулчлалын томоохон газруудын нэг юм. Тус аймгийн төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх эхний төлөв байдлыг мэдэх зорилготой суурь судалгаа бараг дуусч байгаатай холбогдуулан тус судалгааны үр дүнд түшиглэн Хөвсгөл аймгийн сургалтыг зохион байгууллаа.

2017 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд туршилтын сургууль болох "Титэм" 2 дугаар сургууль, "Ирээдүй XXI зуун" цогцолбор сургууль, Мөрөн сумын бусад сургууль, багш нар , боловсролын байгууллагын төлөөлөлд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь нийслэлийн тусгай сургуулиуд болон төслийн баг хамтран боловсруулсан Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (IEP) –ний загвар болон гарын авлагыг ашиглах, тус төлөвлөгөөний ач холбогдол болон боловсруулах аргыг танилцуулах явдал байлаа. Тус сургалтад Боловсролын хүрээлэнгийн ТХБ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, 25, 55 дугаар сургуулийн сургалтын менежер оролцон, Хөвсгөл аймгийн БСГ-ын мэргэжилтэн болон төслийн "Тусгай хэрэгцээт боловсрол" хариуцсан зөвлөх багш хамтдаа сургагч багш хийсэн.

Мөн 3 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд "Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг " сэдвээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, цэцэрлэгийн багш, хүүхэд харах үйлчилгээний төвийн багш бусад холбогдох хүмүүст зориулсан сургалтыг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв болон салбар комиссын мэргэжилтэн, ХНХЯ-ны харъяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмнэлгийн дэд дарга, төслийн "Үнэлгээний хэрэгсэл боловсруулах " хариуцсан мэргэжилтэн, Монгол дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хэрэглээг сайжруулах арга зам, хөгжлийн бэрхшээлийн эрт үед нь илрүүлж хөгжлийн дэмжлэг үзүүлдэг Японы тогтолцоог танилцуулах сургалт зохион байгууллаа.

Агуулгыг дор үзүүлэв.

Огноо Оролцогчид Сургалтын агуулга
03.13
  • "Титэм" 2 дугаар сургууль
  • "Ирээдүй XXI зуун" ц/сургууль
Сургууль, хичээлийн ажиглалт
03.14 БСГ, Нийгмийн бодлогын хэлтэс、"Титэм" 2 дугаар сургууль、"Ирээдүй XXI зуун" цогцолбор сургууль、мөрөн сумын бусад сургууль, Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын сургууль, цэцэрлэг, ХБХ-тэй Эцэг эхийн холбоо, Хүүхэд харах үйлчилгээний төв, (Нийт 100 орчим хүн)
  • Төслийн танилцуулга
  • Хөгжлийн бэрхшээлийн төрөл ба ердийн сургуулийн зориулалтын орчин бүрдүүлэх
  • ГСТ боловсруулах ба түүний ач холбогдол
  • ГСТ боловсруулах тодорхой жишээ, арга зүй
  • 2016оны 3 дугаар сарын Судалгаат хичээлийн танилцуулга
  • Япон дахь сургалтын мэдээлэл хуваалцах семинар
03.15
  • "Титэм "2 дугаар сургууль
  • "Ирээдүй XXIзуун"Цогцолбор сургууль
Сургууль тус бүр 1 хүүхэд сонгон , ГСТ боловсруулах далага ажил хийх
03.28-29 ХБХЭМБНХ-ын салбар комисс, нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, БСУГ, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, цэцэрлэг, сургууль зэрэг (Нийт 100 орчим хүн)
  • Төслийн танилцуулга
  • Хөгжлийн хоцрогдол болон жигд бус хөгжилтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцоонй талаар
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хэрэглээг сайжруулах арга
  • ХБХ-ийг дэмжих тогтолцоо Японы жишээ
  • ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын ажил үүрэг

Сургалтын дараа оролцогчдын санал, сэтгэгдлийг асуулгаар авсан ба Хөвсгөл аймгийн оролцогч холбогдох хүмүүсийн халуун сэтгэлийг хүлээн авсан юм.

  • Сумын сургуулийн багш бид нар арга зүйгээ сайжруулах, сайн туршлага хуримтлуулах маш их хүсэлтэй явдаг. Цаашид аймгийн төвийн сургуулиудтай хамтдаа төслөөс зохион байгуулж буй сургалт болон үйл ажиллагаанд оролцож явмаар байна.
  • Хүүхдүүд өглөө ирж мэндлэх, гадуур хувцсаа тайлж цүнхээ тавих, сурах бичиг, хэрэглэгдэхүүнээ бэлдэх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг төлөвшүүлэх зорилт тавих, академик мэдлэг, амьдрах ухаан, ахуй заслын сургалтыг хамтад нь авч явахын чухлыг маш сайн ойлголоо.

Мөн 3 дугаар сарын 14, 28-ны өдрүүдэд орон нутгийн телевизээс ирж сурвалжлага авсан ба мэдээгээр нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх сайхан боломж тохиолоо гэж бодож байна.

Photo3 дугаар сарын 14-ны Сургалтын үеэр

PhotoОрон нутгийн телевизийн сурвалжлага


Photo3 дугаар сарын 28-29-ны Сургалтын үеэр

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency