Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-05-29

Төслийн 2 жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулав

2017 оны 5 дугаар сард төсийн 2 жил орчим хугацаанд хийсэн үйл ажиллагааны үр дүнг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын холбогдох хүмүүст аль болох хүртээмжтэй мэдээлэл өгөх зорилгоор "Мэдээлэл солилцох семинар" зохион байгууллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан төслийн үйл ажиллагааг бүхэлд нь танилцуулах зорилготой Мэдээлэл солилцох семинарыг нийслэлийн 6 дүүрэг болон туршилтын орон нутаг болох Хөвсгөл аймагт зохион байгууллаа.

"Мэдээлэл солилцох семинар"-ын үйл ажиллагаанд 90 гаруй хүн оролцож хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа, туршилтын сургууль дээрх үйл ажиллагаа, бичил төслийн үр дүн зэрэг илтгэлүүдийг сонслоо. Асуулт хариултын цагаар оролцогчид цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой тодорхой асуулт тавьж байсан ба туршилтын үйл ажиллагаа хэрэгжүүлж буй байгууллагуудаас гадна бусад байгууллагаас ч дэмжлэг хүсч буйгаа илэрхийлэн, тус салбарт илүү сэтгэл гарган сонирхон ажиллаж байгаа нь ажиглагдлаа.

5 дугаар сарын 24-ны өдөр Хөвсгөл аймагт мөн семинарыг зохион байгуулж, 90 орчим хүн оролцсон ба тус аймагт хэрэгжүүлсэн "Анхан шатны төлөв байдлын судалгаа"-ны үр дүн болон Хөвсгөл аймгийн салбар комиссын үйл ажиллагаа, туршилтын сургуулийн үйл ажиллагаа зэргийг тайлагнан мэдээлэл өглөө. Аймгийн засаг дарга семинарыг нээж хэлсэн үгэндээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусын тулд эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг үзүүлэх хүмүүсийн чадавхийг дээшлүүлэхийг зорьж, холбогдох хүмүүс нэг баг, цогц болон ажиллах хэрэгцээ шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэсэн ба оролцогчдыг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан семинарт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, туршилтын сургууль хамтран бусад сургуулиуд болон цэцэрлэгийн багш нарыг урилаа. Оролцогчдоос, манай сургуульд ч бас магадлалтай хүүхэд байгаа тул тусгай сургуулийн багш нарыг урьж, хөгжлийн үнэлгээ хийлгэмээр байна, үргэлжлүүлэн сургалтад хамрагдмаар байна гэсэн саналууд гарч байлаа. Баянзүрх дүүргийн семинарын үеэр Боловсролын яамны хариуцсан мэргэжилтэн ба багш нарын хооронд тэгш хамран сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байгаа тухай, яамнаас бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Семинар тус бүрийн гол агуулгыг дор үзүүлэв:

Хугацаа Сэдэв
1 2017.05.15
  • БГД-ийн салбар комиссын үйл ажиллагааны тайлан, мэдээлэл
  • 18 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн үр дүнгийн талаарх мэдээлэл
  • Төслийн дэмжлэгээр боловсруулж буй үнэлгээний хэрэглэгдэхүүний гарын авлагын танилцуулга
  • Туршилтын сургууль дээрх хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн багшлах арга зүйг сайжруулах үйл ажиллагаа
  • Бичил төслийн үйл ажиллагааны үр дүн
2 2017.05.16
  • Тусгай хэрэгцээт боловсрол, Тэгш хамруулан сургах боловсролд хамаарах хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндэсний хөтөлбөр
  • Төслийн үйл ажиллагааны танилцуулга, Японд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний жишээ
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, Гарын авлагын танилцуулга, багшлах арга зүйн оролдлогууд, жишээ, сургалтын хэрэглэгдхүүний жишээ
  • Тохируулгат орчин бүрдүүлэх агуулга, түүний жишээ
3 2017.05.16
4 2017.05.17
5 2017.05.17
6 2017.05.24
  • Хөвсгөл аймаг дахь анхан шатны төлөв байдлын судалгааны үр дүнгийн мэдээлэл
  • Хөвсгөл аймгийн салбар комиссын цаашдын төлөвлөгөө
  • Бичил төслийн үйл ажиллагааны тайлан
  • Төслийн дэмжлэгээр боловсруулж буй үнэлгээний хэрэглэгдэхүүний гарын авлагын танилцуулга
  • Хөвсгөл аймгийн туршилтын сургууль дээрх хичээлийн чанарыг сайжруулах үйл ажиллагаа

2017 оны 8 дугаар сараас төслийн 2 дугаар хагасын үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байна. Төслөөс өнөөг хүртэл хийж байсан үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн хийх ба хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн туршилтын үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэн Монголд тогтвортой үргэлжлэх боломжийг бүрдүүлэн ажиллахаар зорьж байна.

PhotoТөслийн үйл ажиллагааг танилцуулах семинар

PhotoХөвсгөл аймгийн Мэдээлэл солилцох семинар


PhotoХөвсгөл аймгийн телевизийн сурвалжлага

PhotoЕБС-ийн багш нарт зориулсан семинар

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency