Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-06-30

"Суралцмаар байна, суралцах хүсэлтэй" үгийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө

Тус төслөөс хэрэгжүүлсэн эхний жилийн бичил төсөл 2017 оны 5 сард хэрэгжиж дууссан ба сонгогдсон 3 байгуулллагын бичил төслийн нэг Орхон аймгийн "Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төв"-ийн "Бид сурч чадна" төслийг танилцуулъя.

"Бид сурч чадна" төсөл нь сургуульд хамрагдаагүй эсвэл сургууль завсардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж албан бус боловсролын хөтөлбөрөөр боловсрол олгох төсөл юм.

Монгол улс албан бус боловсролын тогтолцоотой бөгөөд нийслэл болон орон нутагт төрийн өмчийн "Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төв"-өөр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Сургууль завсардсан хүүхэд болон насанд хүрэгчид ч насан туршийн боловсролын төвд суралцан, хүсвэл бага боловсрол (5-р анги), суурь боловсрол (9-р анги), бүрэн дунд боловсрол (12-р анги) эзэмших боломжтой.

Орхон аймгийн "Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төв" өмнө нь ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч сургаж байсан ба тус төслийн зарласан бичил төсөлд шалгарснаар үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж чадсан. Илүү олон ХБХ-ийг хүлээн авахын тулд ойр орчмын орон нутгийн хүүхдүүдийн судалгааг хийж, төвдөө суралцахыг уриалсан. Мөн гэрээр заах явуулын сургалтыг эхлүүлж НТБТ-д очиж суралцах боломжгүй хүүхдүүдийн гэрээр, багш тогтмол очиж сургалт явуулах системийг бүрдүүлсэн.

НТБТ-ийн сурагч Э.Сэлэнгэ 23 настай, тархины саажилттай тэргэнцэр ашигладаг. Хүлээн авч сургах сургууль байхгүйн улмаас 7 настайдаа хүүхэд хөгжлийн "Найдвар" төв ТББ болон ХБХЭЭХ-ны хүүхэд хөгжлийн төвд сурдаг байсан. Бичил төсөл хэрэгжиж эхэлснээр "Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төв"-д шилжин суралцаж, суурь боловсролын шалгалтад тэнцсэн. 2017 оны 9 сараас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн, комьпютерийн чиглэлээр сурахаар болсон. "Найдвар" төв ТББ болон ХБХЭЭХ-ны эрхэлдэг хүүхэд хөгжлийн төвд суралцах боломжтой боловч БСШУСЯ-наас зөвшөөрөлтэй боловсролын байгууллага биш тул төгсөлтийн үнэмлэх авах боломжгүй юм. "Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төв"-д сурснаар албан ёсны боловсролын гэрчилгээ авч дараагийн шатны сургуульд элсэн орж чадлаа.

Э.Сэлэнгээс гадна 3 сурагч суурь боловсрол, 1 сурагч бүрэн дунд боловсролын үнэмлэх авч төгслөө. Э.Сэлэнгийн дараагийн зорилт нь хөдөлмөр эрхлэх юм. "Бид ч гэсэн бусадтай адил сурч чадна. Бусадтай адил амьдарч чадна. Бид идэвхтэй байж олон нийтийн дунд орж нийгэмд өөрсдийгөө ойлгуулмаар байна" гэж ярих Э.Сэлэнгэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн харагдаж байлаа.

PhotoЭ.Сэлэнгэ ээждээ зориулан "Шүлгээр сүлсэн цай" шүлгийн ном бичиж, хэвлэлийн компаний тусламжаар хэвлүүлсэн. Уг нь гэртээ гэрийн ажилд тусалж байх нас боловч хөгжлийн бэрхшээлтэй улмаас гэр бүлдээ ачаалал болж байгаа болохоор ядаж шүлэг бичиж талархлаа илэрхийлье гэж бодож бичсэн гэж ярьж байлаа. Дээрх зураг дээр шүлгийн цомгийн нүүрийг тавьсан байна.

PhotoНийгэм, эргэн тойрны орчинтойгоо танилцах зорилгоор орон нутгийн музей үзэн аймгийнхаа түүх соёлтой танилцаж мэдсэн. Урд эгнээний голд тэргэнцэр дээр сууж байгаа Э.Сэлэнгэ

PhotoНТБТ дээрх сургалтын үеийн зураг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency