Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-08-30

ПОРТЕЖ ЭРТ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • "Элсэн дээр хуруугаараа дугуй дүрс зурахаас эхлүүлэх, дараа нь өнгийн харандаа, хамгийн сүүлд балын харандаагаар зурах гэсэн дарааллаар даалгаврыг гүйцэтгүүлэх боломжтой"
  • "Зөөлөн балтай харандаа ашиглуулбал зурахад хялбар байх болно" гэх зэргээр

Портеж эрт боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын дадлага ажлаар оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг цаашид хэрхэн дэмжих тухай санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Портеж эрт боловсролын хөтөлбөр анх 1972 онд АНУ-ын Вискинсон мужийн Портеж хотод боловсруулагдан гарчээ. Хөтөлбөрийн мэргэжилтэн, хөгжилд нь асуудал тулгарсан хүүхдийн гэрт очин шалгах хуудсаар хөгжлийн үнэлгээ хийж, эцэг эхийнх нь санал хүсэлтэд тулгуурлан хүүхдийг нь хөгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлж, эцэг эх гэртээ хүүхдээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг юм. Мөн аливаа тусгай хэрэгсэл шаардагдахгүй, хүүхдэд ойр энгийн зүйлс ашиглан хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээр нь 35 улс өөрсдийн хэлэнд хөрвүүлэн нутагшуулсан зэргээр эдүгээ дэлхийн янз бүрийн бүс нутагт ашиглагдаж байна.

Тус төсөл нь, Японы Портеж нийгэмлэгийн 20 гаруй жилийн клиник туршилт, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулагдан гарсан "Шинэчлэгдсэн Портеж эрт боловсролын хөтөлбөр"-ийг Монгол Улсад танилцуулж байгаа билээ. 2016 оны 9 дүгээр сараас хагас жил орчмын хугацаанд Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны холбооны гишүүн нижгээд гэр бүлийн оролцоотойгоор хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрөгч 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад, ХНХЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс болон комиссын Баянгол дүүрэг, Хөвсгөл аймаг дахь салбар комисс, МУБИС, сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор, 186-р тусгай цэцэрлэг, 249-р цэцэрлэг, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны холбоо болон бусад байгууллагыг төлөөлөн холбогдох 40 орчим хүн оролцсон.

Оролцогчид лекцээр дамжуулан Портеж эрт боловсролын хөтөлбөрийн онолын үндэс, бүтэц, дэмжлэг үзүүлэх аргачлалд суралцсанаас гадна, багуудад хуваагдан тохиолдлын жишээ боловсруулж, сонгосон хүүхдийн жишээн дээр даалгаврын дүн шинжилгээ хийх дадлага ажилд оролцсон. Сургалтын төгсгөлд оролцогч байгууллага тус бүрээр Портеж эрт боловсролын хөтөлбөрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулга хийсэн бөгөөд "Энэ шинэ хичээлийн жилээс юуны өмнө 1 хүүхэд сонгож хэрэгжүүлэхээр төлөвлөлөө", "Ажлын өдрүүдэд цэцэрлэгт нь хөгжүүлэх, харин амралтын өдрүүдэд эцэг эх, гэр бүл нь хүүхэдтэйгээ ажиллахыг зөвлөн, сард 1 удаа эцэг эхтэй нь уулзаж ярилцах боломж бий болгоно" гэх зэргээр тодорхой төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан юм.

Цаашид улирал тутамд Портеж эрт боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд харилцан мэдээллээ солилцох уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, сайн жишээ танилцуулах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллана. Түүнчлэн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих хэрэглэгдэхүүнээр уг хөтөлбөрийг өргөн ашиглах боломжийг судлан, холбогдох хүмүүстэй хэлэлцэж зөвлөлдөх болно.

PhotoЯпоны Портеж нийгэмлэгийн тэргүүн болон гүйцэтгэх захирлын лекц

PhotoДаалгаврын дүн шинжилгээний явц


PhotoХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын даргын хэлсэн хаалтын үг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency