Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-11-26

Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг(WALS)-ийн
2017 оны Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг (WALS)нь улс орон бүрт Хичээлийн судалгааг хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцах, улам боловсронгуй болгож хөгжүүлэх зорилгоор 2007 оны байгуулагдсан. Жил бүр Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж, дэлхийн олон орны хичээлийн судалгааг хэрэгжүүлэгч, эрдэмтэд нэг дор цугладаг. 11 дэх удаагийн энэ жилийн хурал Япон улсын Нагояа их сургууль дээр зохион байгуулагдаж, нийт 28 салбар хуралдаанаар 300 гаруй аман илтгэл, 60 гаруй ханын илтгэлийг хэлэлцүүллээ.

Монголд хэрэгжиж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн багаас оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай сургууль дээр хийсэн Хичээлийн судалгааны агуулга, түүнчлэн Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэрэгцээ шаардлагын талаар ханын илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэг 2 цаг гаруй үргэлжилж, ХБХ-ийн боловсролын асуудлыг сонирхож хүлээж авсан хүмүүс санаснаас их байсан бөгөөд ойролцоогоор 40 гаруй хүн илтгэлийн өмнө зогсож зургаа татуулан, илтгэлийн агуулгын талаар олон асуулт тавьсан. Төслийн хүрээнд боловсруулсан ГСТ, тэгш хамруулан сургах боловсролын шилжилтийн үе дээр яваа бусад орны хүмүүс, ХБХ-ийг албан боловсролд хамруулж эхлүүлэн багшлах арга зүйгээ сайжруулах арга зам байгаа зэрэг олон янзын хүмүүс хүрэлцэн ирж, харилцан маш ач холбогдол өгч саналаа солилцсон.

Мөн JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлсэн "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг сайжруулах төсөл 1,2 дугаар шат/" /2006-2013 он/-ийн холбогдох хүмүүс оролцож, Монгол дахь хичээлийн судалгааны явц, төсөл хэрэгжсэн болон хэрэгжиж дууссаны дараах хичээлийн чанарын харьцуулалт, хичээлд дүн шинжилгээ хийх арга зүй сэдвээр аман илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

PhotoДэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг(WALS)-ийн 2017 оны Олон улсын эрдэм шинжилгээний хурал

PhotoХанын илтгэлийн үеэр

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency