Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-01-26

3 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ДАХЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус төсөл нь 2018 оны 1 дүгээр сарын 15-наас 26-ны хооронд Япон Улсад 3 дахь удаагийн сургалтыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн чиглэлээр ажиллаж буй 8 мэргэжилтэн болон боловсролын салбарын 8 мэргэжилтэн, нийт 16 мэргэжилтнийг урин оролцууллаа.

Энэхүү сургалтыг Монголд хэрэгжиж буй тус төслийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг гэж болно. Сургалтад оролцогчдын гол зорилго нь Монголд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Японы туршлагыг судлан санаа авах явдал байсан ба бүх оролцогчид 2 долоо хоногийн хугацаанд адил зүйл үзэж харж, сонсох явцдаа төрийн захиргааны төв байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл төдийгүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн салбарын холбогдох мэргэжилтнүүд Монголд тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замын талаар харилцан хэлэлцэх явдал байв.

Сургалтын эхний долоо хоногт тэгш хамруулан сургах боловсролын олон улсын чиг хандлагын тухай лекц, оршин суугаа бүс нутагтаа суралцаж, аж төрөх тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний яриаг сонсохын зэрэгцээ 1 сартай хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэг болон амбулаторийн үзлэгтэй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцаж буй бодит сургалтын орчинтой танилцсан.

Сургалтын 2 дахь долоо хоногт, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүс хамтдаа оршин амьдрах орчныг бий болгох чиглэлээр удаан хугацаанд санаачлага гарган ажиллаж ирсэн Хигаши Мацүяма хотод зочилсон. Мөн "Амьдралын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн олон улсын ангилал (ICF)"-ыг ашиглан хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулахад суралцсан.

(Дэлгэрэнгүйг фэйсбүүк дэх "JICA START" хуудсаас үзнэ үү.)

Энд сургалтын сүүлийн өдрийн сургалтын үр дүнг тайлагнах уулзалтын агуулгыг танилцуулж байна.

Баг-1: Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн 8 мэргэжилтэн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн уг багийн гишүүд Япон дахь танилцах аялал, лекц зэргээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцоо Монголд ямар байж болох талаар хэлэлцэж, дараах санаа оноог олж авсан бөгөөд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар харилцан ярилцсан.

Олж авсан санаа оноо

Photo


Оролцогчдоос санал болгосон цаашдын үйл ажиллагаа

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үе шат:
Монголд хэдийнэ ашиглаж эхэлсэн ЭХЭМД, 2017 оны 6 дугаар сараас эхлэн туршиж байгаа бага насны хүүхдийн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг ашиглан хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэр бүлд үзүүлэх дэмжлэг туйлын чухал гэдгийг ойлгосон. Хоёр дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад орон тооны сэтгэл зүйч, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч ажиллуулахад анхаарна.

Олж авсан санаа оноо

Photo


Оролцогчдоос санал болгосон цаашдын үйл ажиллагаа

Хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулах үе шат:
Бүх аймаг, дүүрэг дэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс нь халамжийн мөнгө олгох, хөгжлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргана. Эрүүл мэндийн загвараас нийгмийн загварт шилжих шаардлагатай. "Амьдралын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн олон улсын ангилал (ICF)"-ыг ашиглан эрүүл мэнд, боловсрол, халамжийн мэргэжилтнүүдийн уялдааг сайжруулж, хөгжлийн дэмжлэгийн цогц төлөвлөгөө боловсруулах боломжтой талаар сурч мэдлээ. Монголд буцаж очоод туршилтын аймаг, дүүргийн салбар комисст туршина.

Олж авсан санаа оноо

Photo


Оролцогчдоос санал болгосон цаашдын үйл ажиллагаа

Хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх үе шат:
Хүүхэд харах зэрэг одоогийн үйлчилгээнээс гадна Баянгол дүүрэгт Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг туршин зохион байгуулах замаар хөгжлийн дэмжлэг үзүүлнэ. Энэ сургалтад яригдсан айлчлах боловсрол, эмнэлэг дэх сургалт сонирхолтой санагдлаа. Дүүргийн бүх хороонд нийгмийн ажилтан, эмч, цагдаагаас бүрдсэн олон мэргэжлийн уялдаатай баг ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй хөгжлийн дэмжлэгт хийх мониторингийг энэ багт хариуцуулах талаар судалж үзнэ.

Баг-2: Боловсролын салбарын 8 мэргэжилтэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн, туршилтын ердийн сургуулиуд болон МУБИС-ийн багш нараас бүрдсэн уг баг Монголд буцаж ирээд Японд сурч мэдсэнээ ашиглан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулах Монголын сургуулиуд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуульдаа элсүүлдэг. Гэвч эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ сургуульд хамруулахгүй гэртээ байлгадаг, эсвэл сургуулийн тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авахаас татгалзах тохиолдол ч гардаг байна. Энэ байдлыг сайжруулах үүднээс, Японы сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлөөс санаа аван, бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага чиглүүлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд хамрагдах боломжтой тогтолцоо бий болгох талаар судалж үзнэ.
Хэл засалчийн явуулын сургалт Оролцогчид харилцан санал бодлоо солилцож, Монголын ердийн сургуулиудад хэл засалчийн эрэлт хэрэгцээ өндөр гэдгийг мэдэж авсан. Японд танилцсан явуулын сургалтаас санаа авч, тусгай сургуулийн хэл засалчид ердийн сургуульд явуулаар очиж ажиллах тогтолцоо бий болгохыг санал болгоно. Шаардлагатай төсвийг асуудлыг БСШУСЯ, хэл засалч сургаж бэлтгэх асуудлыг МУБИС-т хандан хамтарч ажиллахыг хүснэ.
Сургууль дотор дэмжлэг үзүүлэх зөвлөл байгуулах Ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэтгэл амар сурч боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс, сургууль дотор дэмжих зөвлөл байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Төслийн хүрээнд байгуулсан Ажлын багийн гишүүдээр хүч нэмэгдүүлэн сургууль дотор дэмжих зөвлөлийг байгуулна.
Түгээмэл загвар ба тохирох хэрэглэгдэхүүн Япон дахь лекц, сургуультай танилцах уулзалтаар дамжуулан түгээмэл загвар болон хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүний талаар судаллаа. Бүх сургуулиуддаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Багш бэлтгэх сургалтад чиглэсэн төслийн оролт Япон дахь лекцээр дамжуулан Амьдралын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн олон улсын ангилал (ICF) болон Хэрэглээний зан үйлийн дүн шинжилгээний (ABA) талаар ч судалсан. Эдгээрийг багш бэлтгэх сургалт дахь лекцийн агуулгад нэмж оруулах талаар судалж үзнэ.

Сургалтад оролцогчдоос гарсан янз бүрийн саналууд нь сургагч багш нар болон очиж танилцсан бүх байгууллагуудаас анх санаа авч, өөр салбарын төдийгүй ялгаатай түвшний оролцогчид олон дахин хэлэлцэн ярилцсаны үр дүнд төрж гарсан зүйл юм. Тиймээс оролцогчдын цаашдын уялдаа холбоо, тухай тухайн байгууллага дахь үйл ажиллагаа тун сонирхолтой санагдаж байна.

Эцэст нь, энэ удаагийн сургалтад хамтран ажилласан бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлье.

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency