Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-07-02

Туршилтын ердийн сургуулийн тайлангийн хурал зохион байгууллаа.

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын тусгай 4 сургууль, ердийн 10 сургуультай хамтран тухайн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй болон суралцахуйн хоцрогдолтой хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулах, хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эдгээр туршилтын 14 сургуулиас 2 сургуулийн үйл ажиллагааг танилцуулж байна.

1. Хүүхэд хөгжлийн төв дэх сургалтын дэмжлэг

Нийслэлийн 8 туршилтын сургуулиас 4 нь сургууль доторх хана болон ариун цэврийн өрөөнд бариул хийж, анги танхимийн босго довжоог авч, сургалтын хэрэглэгдэхүүнээ сайжруулж, баяжуулах ажлуудыг хийсэн. Үлдсэн 4 нь сургууль дотроо хүүхэд хөгжлийн төв байгуулсан. Хүүхэд хөгжлийн төв нь ердийн ангид суралцаж буй сурагчдын дунд хөгжлийн бэрхшээл, суралцахуйн хоцрогдолтой байгаа хүүхдүүд хичээлийн дараах цагийг ашиглан давтлага, тухайн бэрхшээлдээ тохирсон сургалтад хамрагдах газар болж байгаа юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах туршилтын сургууль нь 2017 оны 11 сард Хүүхэд хөгжлийн төвөө байгуулсан. Тус сургуулийн төвд нийт 4 хүүхэд хамрагдаж уншиж бичих, тоо зэрэг ердийн хичээл дээрээ хоцрогдож байгаа хэсгийн нөхөж, давтах сургалтуудыг авч байна.

1 дүгээр ангийн А гэх сурагч нь 9 сард сургуульд элсэн орсноосоо хойш крилл үсгийг бичмэлээр бичих, сурах бичгээ уншиж чаддаггүй байсан. Монгол хэлний хичээлээ сайтар ойлгодоггүй байсан ба тухайн сурагч маань өөрийгөө сайн чадахгүй байгаагаа мэдэж байсан. Сургалтын менежер тухайн сурагчын эцэг эхтэй зөвлөлдөж 7 хоногт 2-3 удаа хүүхэд хөгжлийн төвд суралцуулахаар болсон.

Тус төвд сургалтыг хариуцаж 1 бага ангийн багш, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшаар суралцаж буй оюутнууд хамтран тухайн хүүхдэд сургалт явуулж байна. Сургалтын менежертэй зөвлөлдсөний үндсэн дээр үсэг давхарлан бичих, үсэг авиан дуудлагын давтлагуудыг хийж байна. Дан хичээл хийгээд байвал хүүхэд амархан уйдчихдаг учраас хуруу гарны жижиг булчингийн үйл ажиллагааг хөгжүүлэх үүднээс янз бүрийн тоглоомоор тоглуулах, ном уншиж өгөх цагуудыг сургалтадаа оруулж өгсөн.

Үүний үр дүнд А сурагч үсгийг буруу сонсох, унших нь багасаж, өгүүлбэрийг дуустал нь гүйцээж уншдаг болсон. Тухайн сурагчын ээж нь үргэлжлүүлэн энэ сургуульдаа суралцаж, ангийхантай нь хамт суралцуулж, нийгэмшүүлмээр байна гэж хүсэж байсан.

2. Орчин бүрдүүлэлтийн дэмжлэг

Мөн нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах туршилтын сургууль нь тухайн сургуульд суралцаж буй тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд зориулан сургууль доторх шат болон коридорт бариул хийсэн. Мөн тухайн сурагч маань өдийг хүртэл биеийн тамирын хичээлд оролцдоггүй байсан ба сургуулийн захиргаа, анги удирдсан багш нар зөвлөлдөж, тухайн дүүрэгт хамтран ажиллаж буй тусгай сургуулийн багш нараас зөвлөгөө авч, биеийн тамирын багш нь ганцаарчилсан сургалт ордог болсон.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тухайн орон нутгийнхаа сургуульд суралцах нөхцөлийн бүрдүүлэх үйл ажиллагааг цаашид ч сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх болно.

Зураг

PhotoХүүхэд хөгжлийн төв дэх сургалтын байдал

PhotoШинээр хийсэн шатны бариул


PhotoБиеийн тамирын ганцаарчилсан сургалт орж буй байдал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency