Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-09-22

Япон улсад 4 удаа сургалт зохион байгуулжээ

Төслийн хүрээнд хамтран ажиллаж буй Монгол талын холбогдох хүмүүсийг Япон улсад урьж нийт 4 удаа сургалт зохион байгуулжээ. Япон дахь сургалтыг зохион байгуулснаар Монгол улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж буй арга туршлагыг бодитоор харуулах чухал үйл ажиллагаа юм. Оролцогчид Японы бодит байдалтай танилцан шинэ санаа олж авах туршлага хуримтлуулахаас гадна төр захиргааны байгууллага, их сургууль, эрүүл мэнд /боловсрол /нийгмийн халамжийн байгууллагын ажилтнууд ажлын байрнаасаа түр холдон ижил зүйл үзэж харж, ижил зүйл сонсож, Монголын нөхцөлд ямар асуудал байна, шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар хамтдаа бодож үзэх, хэлэлцэх боломж бүрдүүлж өгөх нь сургалтын бас нэг зорилго байсан юм.

Өнөөг хүртэл манай төслийн сургалтад 52 хүн хамрагджээ.

Сургалтын тоо Хугацаа, сургалтын нэр Оролцогчид[1]
1-р сургалт 2015.11.16-12.11

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хичээл төлөвлөх"

ХНХЯ 2 хүн

БСШУСЯ 1 хүн
ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс 1 хүн
Баянгол дүүргийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 1 хүн
Боловсролын хүрээлэн 1хүн
Тусгай сургууль 4 хүн

2-р сургалт 2017.01.09 -28

"Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, боловсрол"

ХНХЯ 3 хүн
БСШУСЯ 1 хүн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 1 хүн
ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс 3 хүн
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 1 хүн
Хөвсгөл аймгийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2 хүн
Нийслэлийн боловсролын газар 1хүн
Тусгай сургууль 4 хүн
3-р сургалт 2018.01.15-26
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг, тэгш хамруулан сургах боловсролын орчин"
БСШУСЯ 1 хүн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 1 хүн
Баянгол дүүргийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2 хүн
Хөвсгөл аймгийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 1 хүн
Хөвсгөл аймгийн ЭМГ 1 хүн
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг 1 хүн
Ховд аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 1 хүн
Орхон аймгийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 1 хүн
МУБИС 1 хүн
Нийслэлийн туршилтын 4 ЕБС 4 хүн
Хөвсгөл аймгийн туршилтын 2 ЕБС 2 хүн
4-р сургалт 2018.09.09-22
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг, тэгш хамруулан сургах боловсролын орчин"
ХНХЯ 1 хүн
БСШУСЯ 1 хүн
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв 1хүн
ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс 1 хүн
Баянгол дүүргийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 1 хүн
Хөвсгөл аймгийн ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 1 хүн
Нийслэлийн туршилтын 4 ЕБС 4 хүн

Сүүлийн буюу 4 дахь удаагийн сургалтын талаар товч танилцуулъя.

2018.09.09-22-ны өдрүүдэд тус төслийн 4 дахь удаагийн сургалт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг, тэгш хамруулан сургах боловсролын орчин" сэдвээр явагдаж өндөрлөлөө. Сургалтын эхний 7 хоногт ICF, тохируулгат орчин агуулгаар, хөгжлийн бэрхшээлтэй хүний орон нутгийн амьдрал, ахуйтай танилцан, ойлголтоо гүнзгийрүүллээ. Мөн халамж, эрүүл мэндийн холбогдох хүмүүс, боловсролын байгууллагын холбогдох хүмүүс гэсэн 2 багт хуваагдан эхний баг голчлон хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн талаар, дараагийн баг нь сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцан лекц сонсож, ажил байдалтай нь танилцлаа.

2 дахь долоо хоногт Кансай дахь "Хамтдаа суралцах боловсрол "–ын талаар хариуцан явуулж байгаа хүнтэй нь мөн тухайн үйлчилгээг авч байгаа хүнтэй нь уулзаж үгийг нь сонсон, цэцэрлэг, бага сургуулиар зочилж, ажил байдалтай нь танилцсанаас гадна, Япон төдийгүй бусад гадаад оронд тэгш хамруулан сургах боловсрол хэрхэн хэрэгжиж байгаа талаар лекц сонслоо. Сургалтын сүүлийн өдөр, оролцогчид эх орондоо буцаж очоод хийх үйл ажиллагаагаа илтгэл хэлбэрээр танилцуулсныг дор хүргүүлж байна.

Оролцогчид Эх орондоо буцаж очоод хэрэгжүүлэх
ажлын төлөвлөгөөний агуулга
Халамж, эрүүл мэндийн холбогдох ажилтнууд
  • Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Эх хүүхдийн хөтөлбөр" –т тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлээр сурч буй боловсроын их сургуулийн оюутнуудыг сайн дурын ажилтнаар татан оролцуулна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралыг харуулсан баримтат кино хиймээр байна. Энэ ажлыг хийхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний санаа бодлыг хүндэтгэн үзэж, тэр хүний сайн сайхан талыг танилцуулна.
  • Хөгжлийн бэрхшээтэй хүн өөртөө үйлчлэх чадвартай байх тогтолцоо хэрэгцээтэй юм байна. Монголд ч бас орон нутагт нь ажлын байраар хангах зорилгоор кафе нээнэ.
  • Дүүргийн ажилтан болон цэцэрлэгийн багш нартай мэдээллээ хуваалцана. Орон нутгийн чухал шаардлагатай байгууллагуудын зураглалтай болно.
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн ашиглалтыг сайжруулан, хүүхдийг өндөр чанартай эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг шаардлагатай мэдээллээр хангахын зэрэгцээ цэцэрлэг , сургуульд хамрагдах сэдвээр кэйс хэлэлцүүлэг зохион байгуулна.
Боловсролын байгууллагын холбогдох ажилтнууд
  • БСШУСЯ-ны боловсруулж буй журамд энэ сургалтын үр дүнг тусгана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар бодит орчинг сайжруулахаас гадна ойр тойрны хүүхдүүдтэй сайн харилцаатай байхад нь анхаарах. Эцэг эхэд нь хандаж зөвлөн туслах.
  • Бүх дүүргүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан эсэхийг магадлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисстой холбогдон сургуульд хамрагдалтыг дэмжиж ажиллана.
  • Сургуулийн дэмжлэгийн зөвлөл байгуулна.
  • Сурлагын хоцрогдолтой хүүхдэд нэмэлт дэмжлэг, давтлага өгөхөд зориулсан Хүүхэд хөгжлийн төвийг сургууль дээр байгуулна.

Тус сургалтад оролцогчид маш үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэсэн. Сургалтад оролцогчдыг халуун дулаан хүлээн авсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид ч төслийн багаас Японд сургалтад оролцогчдоо хамруулан орон нутгийн холбогдох хүмүүстэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг болон боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлнэ.

PhotoОлон нийтэд нээлттэй "Капү-капү" кафе

PhotoАшия хот, Мияагава цэцэрлэг


PhotoСертификатаа гардан авлаа


Note

  • [1] Тухайн үеийн ажил, албан тушаалын нэрээр

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency