Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-11-07

Японы тусгай боловсролын нийгэмлэгийн 56 дахь онол практикийн бага хуралд ханан илтгэл тавилаа

Photo

Японы тусгай боловсролын нийгэмлэг 1963 онд байгуулагдан дунд сургуулийн багш, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын холбогдох ажилтан судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн томоохон нийгэмлэг болж өргөжсөн түүхтэй. Энэ жил 56 дахь удаагаа онол практикийн бага хурал зохион байгуулагдаж, толгой илтгэл, симпозиумаас гадна 40 сэдвээр аман илтгэл, 145 сэдвээр сайн дурын симпозиум, 608 ханын илтгэл хэлэлцэв.

Монгол улсад хэрэгжүүлж буй "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-өөс Монголын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн боловсрол (1)Сургуулийн боловсролын өнөөгийн байдал ба тулгамдаж буй асуудал, Монголын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн боловсрол (2) Ердийн сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдол болон зан үйлийн асуудалтай хүүхдийн бодит байдал" гэсэн 2 сэдвээр ханан илтгэл тавилаа. Эхний илтгэлд Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал сэдвийг хөндсөн тайлбар хийсэн ба хоёр дахь илтгэлээр төслийн хүрээний үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж буй ердийн сургуулийн сурлагын хоцрогдолтой , зан үйлийн асуудалтай хүүхдийн бодит байдын судалгааны үр дүнг илтгэлээ.

Ханан илтгэлийн ихэнх агуулга нь Монгол улс дотоодын асуудлын судалгаа, танилцуулга орсон тул сонирхох хүн гарах эсэхэд санаа зовж байсан ч их сургуулийн багш, оюутнууд, бага ангийн багш нарын зэрэг хориод хүн хүрээлэн зогсч илтгэлийг дуустал сонслоо. Мөн бусад илтгэл, симпозиумаар дамжуулан Японы тусгай дэмжлэгт боловсролын асуудал, хэрэгжүүлж байгаа агуулгын талаар сурах боломжтой байлаа. Ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцуулах үед тохируулгат хэрэглэглэхүүн, орчин бүрдүүлэх, үнэлгээ хийх зэрэг тус төслийн хувьд ч цаашид хэлэлцэх шаардлагатай асуудлуудлын талаар төрөл бүрийн санаа авсан сайхан хурал болж өндөрлөлөө.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency