Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр:

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл

Хэрэгжиж буй улсын нэр

Монгол Улс

Гэрээ байгуулсан өдөр

2015 оны 04 дүгээр сарын 10

Төслийн хамрах хүрээ

а. Оношилгоо, хөгжлийн дэмжлэгийн загвар болох туршилтын аймаг/дүүрэг: Нийслэлийн Баянгол дүүрэг (БГД) болон Хөвсгөл аймаг

б. Боловсрол сургалтын загвар болох туршилтын сургууль: Оюуны бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг 4 тусгай сургууль болон 10 ердийн сургууль (Үүнээс, Нийслэлд 8 сургууль, Хөвсгөл аймагт 2 сургууль)

Хэрэгжих хугацаа

2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 31

Холбогдох яам, байгууллага

а. БСШУСЯ-ын Боловсролын бодлогын газар (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан) (Хуучин нэрээр БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар)

б. ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэгийн асуудал хариуцсан) (ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар)

в. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын асуудлууд хариуцсан төрийн байгууллагын ажилтнууд

  • БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн
  • Боловсролын хүрээлэнгийн Тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан арга зүйч
  • МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх ангийн багш
  • ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн
  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал, хариуцсан хэлтсийн ажилтан

г. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс" (ХНХЯ)

  • Төв комиссын гишүүд
  • Туршилтын аймаг/дүүргийн (БГД, Хөвсгөл аймаг) Салбар комиссын гишүүд

д. Туршилтын дүүргийн (Баянгол дүүрэг) Боловсролын хэлтэс, туршилтын аймгийн (Хөвсгөл аймаг) Боловсрол, соёл, урлагийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

Төслийн үндэслэл

Монгол Улсын БСШУЯ-ны (Одоогийн БСШУСЯ) статистикаас үзэхэд, 2013-2014 оны хичээлийн жилд бага, дунд боловсролд хамрагдсан нийт 497,022 хүүхдээс 16,197 нь хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй [1] байсан ба эдгээр хүүхдүүд нь Нийслэлийн тусгай сургуулиуд [2], эсвэл ЕБС-д суралцаж байна. Сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн албан ёсны тоо гараагүй ч, 2004 онд хийгдсэн судалгаагаар 7-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 6,713 хүүхдийн 2,920 (43% орчим) нь "Сургуульд огт сурч байгаагүй" гэжээ [3].

Тус байгууллагын 2013 онд зохион байгуулсан "Монгол Улсын тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдээлэл цуглуулах тандалт судалгаа"-ны дүнгээс үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд дараахь асуудлууд тулгамдаж байна. Үүнд,

Боловсролын хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудлууд:

  • Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээлэл хангалтгүй
  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн цогц дэмжлэг дутагдалтай
  • Хүлээн авах сургууль олдоцгүй (Зөвхөн 6 тусгай сургууль хүлээн авдаг ба ЕБС-иуд хүлээн авахаас татгалзах хандлагатай)
  • Асран хамгаалагчид, бүс нутгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт дутмаг
  • Асран хамгаалагчид нь ажил эрхлэхэд хүндрэлтэйн улмаас ядууралд өртөмтгий
  • Явган хүний зам, нийтийн тээврийн дэд бүтэц хангалттай бүрдээгүйн улмаас ирж очиход төвөгтэй

Боловсролын чанартай холбоотой тулгамдсан асуудлууд:

  • Сургалтын агуулга нь хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцдэггүй
  • Багш нарын арга зүй хангалтгүй
  • Анги дүүргэлт хэт их
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг урамшуулах тогтолцоо бүрдээгүй
  • Сургалтын орчин, сургалтын материал, техник хэрэгсэл дутагдалтай

Монгол Улсын Засгийн газар эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адил тэгш боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Боловсролын хүртээмжийг сайжруулахтай холбогдуулан 2014 оны 06 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг ХАХНХЯ-ны (Одоогийн ХНХЯ) харъяанд байгуулсан бөгөөд уг комисс эдүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн янз бүрийн хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн, хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулж байна. Боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр тусгай сургуулиудын хичээлийн цагийн тоог тогтоон, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулснаас гадна МУБИС дээр энэ салбарын багш бэлтгэх 1 жилийн ангийг нээсэн байна.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжлэг, боловсролыг улам бүр сайжруулах зорилгоор 2015 оны 08 дугаар сараас эхлэн "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго

Эрхэм зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд хэрэгцээндээ тохирсон хөгжлийн дэмжлэг болон боловсролын үйлчилгээг хүртэнэ.

Төслийн зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгоно.

Хүрэх үр дүн

  1. Туршилтын бүс нутагт, холбогдох байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг үзүүлэх чадвар бэхжинэ.
  2. Туршилтын сургуульд, холбогдох байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд (Оюуны бэрхшээлийг багтаана) чанартай боловсролын үйлчилгээ олгох чадвар бэхжинэ.
  3. Бичил төсөл хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн янз бүрийн сургалтын арга хэлбэрүүдийн үр өгөөжийг тодорхой болгоно.
  4. Үр дүн 1-3-т холбогдох хүмүүс туршлагаа хуваалцаж, үндэсний хэмжээний тогтолцоо болон бодлогод тусгагдана.

Үйл ажиллагаа

Үр дүн 1
1-1 Туршилтын аймаг/дүүргийг сонгоно.
1-2 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн, хөгжлийн дэмжлэгийг сайжруулна.
1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс болон туршилтын аймаг/дүүргийн Салбар комиссын гишүүдэд зориулсан хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн сургалтыг зохион байгуулна.
1-4 Туршилтын аймаг/дүүргийн Салбар комисс нь хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулна. (Асран хамгаалагчдад чиглэсэн ухуулга сурталчилгаа ч зохион байгуулна.)
1-5 1-4 дэх үйл ажиллагааг засан сайжруулна.
1-6 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын үйл ажиллагаанаас гадна сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчилгээ-сургалтыг зохион байгуулах боломжийн талаар судална.
1-7 Холбогдох байгууллагууд дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүрийн мэдээллийг нэгтгэн хянах механизмыг судална.
Үр дүн 2
2-1 Туршилтын сургуулиудыг сонгоно.
2-2 Мэргэжил арга зүйн багийг байгуулна.
2-3 Мэргэжил арга зүйн баг нь уламжлалт хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүн болон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
2-4 Мэргэжил арга зүйн баг болон туршилтын сургуулийн багш нар засан сайжруулсан хэрэглэгдэхүүнийг ашиглан чанарын өндөр түвшинд хичээл явуулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулна.
2-5 Туршилтын сургуулийн багш нар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөнийхөө дагуу хичээлээ төлөвлөн зохион байгуулна.
2-6 2-5 дахь үйл ажиллагааг засан сайжруулна.
2-7 Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар гарын авлага боловсруулна.
2-8 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд (Оюуны бэрхшээлийг багтаана) зориулсан сургалтын үйл ажиллагааны бодит жишээний эмхэтгэл боловсруулна.
Үр дүн 3
3-1 Бичил төслөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн (Бүх хөгжлийн бэрхшээлийг хамруулна) хэрэгцээнд нийцсэн сургалтын чанарыг сайжруулах янз бүрийн төлөвлөгөө боловсруулна.
3-2 Бичил төслийг хэрэгжүүлнэ.
3-3 Бичил төсөлд үнэлгээ хийнэ.
Үр дүн 4
4-1 Боловсролын байгууллагуудад зориулан Үр дүнгийн 1-3 дахь туршлагыг хуваалцах семинарыг зохион байгуулна.
4-2 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ердийн сургуульд хамрагдалтыг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн удирдлагуудад Үр дүн 2-ын туршлагыг танилцуулна.
4-3 Багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрт (Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх болон ЕБС-ийн багш бэлтгэх) Үр дүн 2-ын туршлагыг тусгана.
4-4 Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад Үр дүн 2-ын туршлагыг тусгана.
4-5 ЕБС-иудын сургалтын хөтөлбөр дэх тусгай хэрэгцээт боловсролд хамаарах хэсэгт Үр дүн 2-ын туршлагыг тусгана.
4-6 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсрол сургалтыг сайжруулахад чиглэсэн аяныг зохион байгуулна.

Хариуцах зүйлүүд

Японы талаас
  1. Зөвлөх мэргэжилтнийг томилох (Хөгжлийн үнэлгээ, тусгай дэмжлэгт боловсрол болон бусад чиглэл)
  2. Япон дахь сургалт
  3. Төслийн хүрээнд боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнийг (төсөл) хэвлүүлэн тараах
  4. Эцсийн бүтээгдэхүүнтэй холбоотой орчуулгын зардал (Япон хэлнээс Монгол хэлэнд)
  5. Үр дүн 3 дахь бичил төслийг хэрэгжүүлэх зардал
  6. Ажлын байранд ашиглагдах техник хэрэгсэл
Монголын талаас
  1. Хамтран ажиллах хүмүүсийг томилох
    • БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газар
    • ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар
    【Үр дүн 1】
    • ХБХЭМБНХК-ын Салбар комисс (БГД, Хөвсгөл аймаг)
    • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв
    【Үр дүн 2-4】
    • Боловсролын хүрээлэн
    • БМДИ
    • МУБИС
    • Туршилтын аймаг/дүүргийн (БГД, Хөвсгөл аймаг) Боловсролын хэлтэс/Боловсрол, соёл,
    • урлагийн газар
    • Туршилтын сургуулийн багш нар (4 тусгай сургууль, 10 ердийн сургууль)
  2. Хамтран ажиллах хүмүүсийн цалин урамшуулал, томилолтын зардал
  3. Төслийн хүрээнд боловсруулж, Монголын Улсын Засгийн газраар батлуулсан эцсийн бүтээгдэхүүнийг хэвлүүлэн тараах
  4. Туршилтын бүс нутгаас бусад аймаг/дүүргийн холбогдох хүмүүс болон байгууллагуудад зориулсан сургалт семинарын талаарх мэдээллийг хүргэх, төслийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх
  5. Ус, дулаан, цахилгааны төлбөр зэргийг багтаасан ажлын байр, орчин нөхцлөөр хангах

Notes

  • [1] БШУЯ-ны (Одоогийн БСШУСЯ) "Бага, дунд боловсролын байгууллагын 2014-2015 оны хичээлийн жилийн статистик үзүүлэлт"-ээс авав. http://www.meds.gov.mn/BDBsta2015 (2015 оны 05 дугаар сарын 20-нд нийтэлсэн)
  • [2] Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах бөгөөд Японы тусгай дэмжлэгт боловсролын сургуультай дүйцнэ.
  • [3] БСШУЯ болон НҮБ-ын Хүүхдийг ивээх сан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдлын талаарх зураглал", Улаанбаатар, 2005.
  • [4] Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль дээрээ шаардлагатай боловсролын дэмжлэг авах боломжийг бий болгох зорилгоор анагаах ухаан, сэтгэл судлалын үүднээс тухайн хүүхдийн одоогийн чадвар болон боловсролын хэрэгцээг нь үнэлэх хэрэглэгдэхүүнийг хэлнэ. Монголд өмнө нь ашиглагдаж байсан хөгжлийн үнэлгээний хэрэглэгдэхүүнүүдээс санаа авч Японы туршлагад туршлагад тулгуурлан хөгжүүлж боловсронгуй болгоно.
  • [5] Төслийн гол субьект бөгөөд уг салбарын гол цөм нь болсон боловсон хүчнээс бүрдсэн баг. БСШУСЯ (СӨБ, Бага дунд боловсрол хариуцсан мэргэжилтэн, Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, Сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн), ХНХЯ (ХБХЭМБНХК-ын Боловсрол хариуцсан мэргэжилтэн), Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэн (Сургалтын хөтөлбөр боловсруулалт хариуцсан мэргэжилтэн), БМДИ (Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт хариуцсан арга зүйч), МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх анги (Багш бэлтгэх асуудал хариуцсан мэргэжилтэн) болон туршилтын сургуулийн төлөөллөөс бүрдэнэ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency