Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-09-30

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ОРОЛЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ (DPUB) ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛААД

PhotoУлаанбаатар хотод цөөнгүй байдаг замын тусгаарлалтыг Сонгино Бие Даан Амьдрах Төвийн тэргүүн ЧулуунЭрдэнэ зургаар үзүүлэв.

2016 оны 6-р сарын 1-ны өдөр тус төслийн мэргэжилтнүүд Монгол улсад ирснээр "УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТӨСӨЛ" буюу (Project for promoting social participation of person with disabilities in Ulaanbaatar city: товчлол DPUB) хөтөлбөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол улсын засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаварлан гадуурхлыг таслан зогсоох талаар олон арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн билээ. Гэвч, тэргэнцэртэй иргэн мөн хараа, оюун ухаан, сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, оролцоо хангалтгүй байна. Энэхүү төсөл нь хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, суурь систем, тогтолцоог бэхжүүлхээр ажиллаж байгаа билээ.

2016 оны 7-р сарын 20-нд Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Хэлтэстэй хамтран нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж төслийн танилцуулга хийсэн.

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь 4-н хэсгээс бүдэнэ.

1) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг бүрдүүлэх

2) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-г чадавхжуулах

3) Дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хөгжлийн

бэрхшээлийн талаар зөв ойлголт хандлагыг нэмэгдүүлэх.

4) Хамтран ажиллагч байгууллага болох Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны үйл ажиллагааг(Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Хэлтэс) дэмжих хүрээнд ажиллаж байна. Төслийн зүгээс зохион байгуулсан хурал семнарт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар гэх мэтчилэн хамаарал бүхий байгуулгуудын хамтын ажиллагаатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг илтэгсэн.

Цаашид энэхүү цахим хуудсаар дамжуулан Монгол улсын хөжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны талаарх мэдээллийг хүргэж байх тул та бүхэн мэдэллээ аваарай.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency