Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-09-30

Улаанбаатар хотын хүртээмжтэй нөхцөл байдлыг шалгасан тухай (2016 оны 8 сарын 5-наас 11-ны өдөр)

Төслийн зорилтот бүлгийн нэг бол УБ хотын дэд бүтэц болон мэдээлэлийн хүртээмжийг сайжруулах явдал юм. Үүний дагуу эхний шатны үйл ажиллагаа нь 8 сарын 5-наас 11-ны өдрүүдэд Монголын залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, төслийн япон мэргэжилтнүүд хамтран УБ хотын дүүргийн барилга, сургууль, эмнэлэг, автобус, галт тэрэг, онгоцны буудал, худалдааны төв зэргүүдээр орж хүртээмжтэй орчныг шалгасан.

PhotoХудалдааны төвийн хүртээмжтэй орчныг шалгахаарТэмүүлэн болон түүний хамтрагчид цугларсан байгаа байдал.

PhotoХөтөч зам бий боловч өвлийн тэсхэм хүйтэн болон цас мөсний цэвэрлэгээний улмаас эвдэрч гэмтсэн байгаа байдал.

Photoогцом налуу


Хот суурин газрын налуу зам хэт огцом байх, хөтөч зам тасалдсан байх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих орчин учир дутагдалтай байсан. Нөгөөтэйгүүр шинээр тавьсан замад хөтөч замыг суурилуулсан байх мөн шинэ худалдааны төвүүдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлж өгсөн байх зэрэг сайн жишээ байгаа эсхийг шалгасан.

Үүнээс гадна "Мэдээлэлийн хүртээмж" –ийн хувьд Монголд урьд өмнө мэдээлэлийн хүртээмжийн талаар сургалт семинар зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд энэхүү чиглэлээр шинэ үйл ажиллагааг эхлүүлхээр зэхэж байна. Одоогоор хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй голчлон уулзалт зохион байгуулж өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажил явагдаж байна.

PhotoДэлгэр нь компьютер болон гар утасны хэрэглээний талаар тайлбар хийж байгаа байдал.

PhotoЭмнэлгийн ажилчид бичгээр харилцахыг төвөгшөөдөг учраас эмнэлгийн үйлчилгээ авдаг сонсголгүй иргэн бараг байдаггүй гэх тайлбарыг Дуламсүрэн хийж байгаа байдал.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency