Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-09-30

Малайзд болсон CBR олон улсын хурал (2016.09.25 – 09.30)

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо 9 сарын 25-ны өдрөөс 5-н өдөр CBR олон улсын хоёр дугаар хуралд оролцсон. CBR гэдэг нь "Community Based Rehabilitation" товчлол бөгөөд, олон нийтийн оролцоонд суурилсан нөхөн сэргээлт гэсэн утгатай. Тус хуралд гадаадын улс орнуудаас 600 орчим , Малайз улсаас 400 гаруй төлөөлөл нийт 1000 орчим төлөөлөгчид оролцсон. CBR нь Ази тивд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд Ази номхон далайн орнуудын CBR 4 дүгээр хурал Монголд зохион байгуулагдана. Энэ удаагийн хуралд оролцсоноор хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэгээ ахиулж, мөн олон улсын чанартай хурал зохион байгуулах талаар ойлголттой болсон. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл,түүнчлэн төслийн мэргэжилтнүүд хамтран CBR Монгол 4 дүгээр хурлын талаарх сурталчилгааг зохион байгуулсан.

Photo

Photo


Зүүн талын зураг: 2019 оны Монголд зохион байгуулагдах Хурлын сурталчилгааны үйл ажиллагааг Дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулан зохион байгуулж байгаа байдал.

Баруун талын зураг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, ахлах мэргэжилтэн Д.Ганболд нар танилцуулгын хэсэг дээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар танилцуулга хийж байгаа байдал.

CBR хурал зохион байгуулагдах 2019 он хүртлэх 3 жилийн хугацаанд уг төслийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлхээр зорин ажиллаж байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency