Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-10-14

Дэд бүтцийн хүртээмжийн талаарх анхдугаар семинар

Мэдээллийн хүртээмжийн тухай семинарын дараа үргэлжлүүлээд барилга, зам зэрэг дэд бүтцийн хүртээмжийг тухай семинарыг 10- р сарын 14-нд зохион байгууллаа. Энэхүү семинарт ихэвчлэн тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл оролцсон. Мөн төрийн байгууллагаас Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хувийн хэвшлээс автобусны компани гээд нийт 60 орчим төлөөлөл оролцлоо. Семинарт оролцогчид ХНХЯ-ны бүрэлдэхүүн болон төслийн багийнхантай хамтран Монгол дахь дэд бүтцийн хүртээмжийн өнөөгийн байдал, хууль эрхзүй, өнөөг хүртэл авсан хэмжээ, шийдвэрлэгдээгүй асуудлууд болон сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг явуулав.

PhotoТэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Чулуундолгор Монгол дахь нийтийн барилга байгууламжийн бодит байдлын талаар илтгэл тавьж байгаа нь

PhotoТүгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн дэд тэргүүн Авирмэд цаашдын төлөвлөгөөний талаар санал санаачилгаа дэвшүүлж байгаа нь.


Семинарын үеэр юуны өмнө Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн автозамын газрын төлөөлөгчид Улаанбаатар хот дахь барилга байгууламж, зам тээврийн тухай дүрэм журам, стандарт, удирдамж зэрэг Монгол улсын албан ёсны хууль журмын талаарх ойлголтоо нэгтгэв. Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Чулуундолгор, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн дэд тэргүүн Авирмэд нар төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байсан орчны хүртээмжийн үнэлгээ, шатгүй автобусыг хэрхэн оруулж ирсэн тухай зэрэг амжилттай болсон үйл ажиллагааны жишээ, шат, замын доголтой газар их байдгаас тэргэнцэртэй явахад бэрхшээлтэй байдаг тухай болон налуу зам байсан ч хэт огцом, явган хүний зам дээр хараагүй хүний хөтөч зам байдаг боловч зам дундаа тасарсан байдаг гэх мэт шийдвэрлэгдээгүй асуудлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Тус семинар дээрх хэлэлцүүлэг дээр үндэслэн цаашид төр болон хувийн хэвшил,

Их дээд сургуулийн судлаачдын оролцоотой дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээг явуулахаар боллоо. Үнэлгээг олон нийтийн барилга байгууламж, зам, явган зам, нийтийн тээвэр(автобус зэрэг)гэсэн өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөв. Өвлийн улирал эхлэхээр гаднах үнэлгээ хийхэд бэрхшээлтэй болох тул үнэлгээ явуулж байсан туршлага бүхий Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой голлон хамтарч үнэлгээ хийх хугацаа, аргачлал зэргийг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Цаашид судалгааны явцын талаар бодит мэдээллийг хүргэнэ.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency