Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-11-04

"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт" –ыг зохион байгууллаа

(2016 оны 10 сарын 28, 11 сарын 4)

Тус төслийн хүрээнд биет болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаа явуулахаас гадна ялгаварлан гадуурхалт зэрэг "хүмүүсийн сэтгэлгээний саад"-ыг алга болгох

үйл ажиллагааг ч зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт" (DET: Disability Equality Training) юм. "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ыг хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө удирдан заадаг бөгөөд гадаадад нислэгийн авиа компаниуд болон томоохон супермаркетуудад хүртэл зохион байгуулдаг. Манай төслийн хувьд Тэрүя мэргэжилтэн маань уг сургалтыг голлон хариуцаж буй бөгөөд цаашид Монголын төр захиргааны байгууллагууд, бизнесийн байгууллагуудад "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ыг зохион байгуулах хүмүүсийг бэлтгэнэ. Тиймээс юуны өмнө "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт" гэж ямар сургалт байдгийг бодитоор танилцуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч, банк гэх мэт бизнесийн байгууллагынханд зориулсан сургалтыг 10 сарын 28 болон 11 сарын 4-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

PhotoТэрүя мэргэжилтэн сургалтыг удирдан явуулж байна.

PhotoОролцогчид багаар ажиллаж байна.


Тэрүя мэргэжилтэн маань "Бэрхшээл гэж юу вэ?" гэсэн асуултаар сургалтаа эхлүүлэх ба харилцан яриа, видео бичлэг зэргээр дамжин сургалтанд оролцогчдын бэрхшээлийг харах, тунгаах өнцөг нь өөрчлөгддөг. Сургалтын төгсгөлд банкны ажилтнаас цаашид өөрийн банкны ажилтнуудад зориулан Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр уг сургалтыг заалгамаар байна гэсэн хүсэлт гарсан. Мөн 12 сард Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй ЖАЙКА-ийн "Тусгай хэрэгцээт боловсролын орчныг сайжруулах төсөл (START)"-ийн хүрээнд уг сургалтыг багш нарт зориулж зохион байгуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй 16-д хүнийг хамруулсан 2 долоо хугацаатай DET сургалтын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency