Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2016-11-11

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар хурал(JCC:Joint Coordination Committee) (2016 оны 11-р сарын 11)

Монгол талын төлөөлөл болон Жайкагийн төлөөллүүд төслийн явцын талаарх мэдээллийг солилцож, цаашдын үйл ажиллагааны тухай хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хагас жилд нэг удаа Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурал зохион байгуулдаг. Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн (DPUB)хувьд энэ удаагийн хурал анхны хурал бөгөөд Монголын талаас төслийн хамтран хэрэгжүүлэгч ХНХЯ, хамтран ажиллах Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон бусад агентлаг газрууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын төлөөлөл(Бие эрхтний, харааны, сонсголын, оюун ухааны бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын төлөөлөл зэрэг)оролцлоо. Мөн Японы талаас Жайкагийн төв байгууллагын хүний хөгжлийн газрын дэд дарга Кумагай тус хуралд оролцов. Зөвлөлийн хурлыг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир үг хэлэн төслийн ерөнхий танилцуулгыг хийлээ. Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т. Батдулам төслийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, Исобэ Ёоко нар цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан төслийн ерөнхий зураглал (PDM:Project Design Matrix), төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн талаар танилцууллаа. Хурлын үр дүнд Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн гишүүд, төслийн ерөнхий төлөвлөгөөний зураглалд гарсан өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын хэсгүүдийн бүтэц батлагдав.

7-р сард явуулсан төслийн нээлтийн ажиллагаа болон энэ удаагийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар хурлын үеэр Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэг алхмаар ч болтугай ахиулах гэсэн төр засаг болон ТББ-уудын хүсэл зориг, төсөлд хүлээлгэж байгаа итгэл найдвар нь улам бүр харагдаж байлаа. Төрөл бүрийн салбарын төрийн байгууллагууд болон ТББ-ууд хамтран ажиллах тогтолцоог бий болгохын төлөө цаашдаа ч хүчин чармайлт гаргах болно.

PhotoХамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар хурлын явц(Хурлын шийдвэрийг баталж байгаа нь. Зүүн буланд: Зөвлөлийн дарга С.Тунгалагтамир)

PhotoХүн амын хөгжлийн газрын дэд дарга Кумагай хурлыг хааж үг хэлэв.


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency