Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-04-21

"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ын Монгол дахь сургагч багш нар бэлтгэгдэн гарлаа.(2017 оны 4-р сарын 21-ны өдөр)

Тус төслийн хүрээнд дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанаас гадна ялгаварлан гадуурхалт зэрэг "хүмүүсийн сэтгэлгээний саад"-ыг арилгахтай холбоотой ажлуудыг ч зохион байгуулж байна. Эдгээр ажлуудын нэг нь "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт" (DET: Disability Equality Training) юм. DET гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сургагч багш болж чиглүүлдэг сургалтын хөтөлбөр бөгөөд гадаад орнуудын хувьд нислэгийн авиа компани, томоохон супермаркет зэрэг үйлчилгээний байгууллагуудад ч зохион байгуулагддаг.

DET сургагч багш бэлтгэх сургалт Монгол улсад анх удаа 12-р сарын 7-оос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 10 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Уг сургалтад Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй /тэргэнцэртэй, хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй гэх мэт/ 16 иргэн хамрагдлаа. Тус сургалтыг заахаар Япон улсаас ирсэн мэргэжилтэн Күно Кэнжи (ЖАЙКА-н олон улсын хамтын ажиллагааны мэргэжилтэн) "Монгол хүмүүсийг бэрхшээлийн талаар зөв ойлголттой болгохын тулд Монголын ХБИ өөрсдөө нийгэмд нөлөөлөх нь чухал юм." хэмээн онцлон өгүүлж байлаа.

DET-н сургагч багш нар нь бэрхшээлийн талаар "заах" бус, бэрхшээл гэдэг нь юу вэ, цаашид сайжруулахын тулд ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг оролцогчдоор өөрсдөөр нь "бодож олуулах"-ын тулд зураг, видео ашиглан PPT илтгэл тавьж, багуудын хэлэлцүүлгийг дэмжин чиглүүлэх үүрэгтэй.

Тус сургалтын 16 оролцогч "бэрхшээл" нь нийгэм, хүрээлэн буй орчин, хүмүүсийн хандлагын улмаас үүсч бий болдог зүйл бөгөөд энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хэрхэн хандуулах, улмаар асуудлуудыг шийдвэрлэхийн тулд юу хийх талаарх лекц хичээл сонсож, мөн өөрсдөө бодитоор оролцох замаар дадлага хийлээ.

PhotoСургалтын явц

PhotoСургалтын төгсөлтийн ёслолд ХНХ-ын дэд сайд болон ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга нар оролцлоо.


12-р сарын 20-ны өдрийн төгсөлтийн ёслолд ХНХЯ-ны дэд сайд хүрэлцэн ирж 16 оролцогчдод сертификат гардууллаа. Монгол улсад анх удаа DET-н сургагч багшаар төгссөн хүмүүсийн ур чадварыг дэмжихийн тулд төслийн зүгээс давтан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд цаашид эдгээр 16 сургагч багштайгаа хамтран ажиллах болно.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency