Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-04-25

Төр болон ТББ-уудын хамтран зохион байгуулсан үнэлгээгээр Улаанбаатар хот дахь хүртээмжтэй орчны нөхцөл хангалтгүй гэж гарлаа.

2016 оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд төр, төрийн бус байгууллагууд хамтран Улаанбаатар хотын дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн талаарх үнэлгээний ажлыг зохион байгууллаа. Монгол улсын хувьд өнөөг хүртэл төр болон ТББ-ууд дангаараа хүртээмжийн үнэлгээг хийж ирсэн бөгөөд энэ удаагийн үнэлгээний ажлыг анх удаа хамтарч зохион байгууллаа. Монгол улсын засгийн газраас 2016 оны 2-р сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлаж, ХБИ-тэй хамтран ХБИ-ийн нийгмийн оролцоог дэмжих асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөг хүртэлх төр, ТББ-уудын хамтын үйл ажиллагаа хангалтгүй байгаа бөгөөд хүртээмжийн орчны асуудлын хувьд энэ удаагийнх хамтран зохион байгуулсан анхны ажил боллоо.

Улаанбаатар хотын хувьд дэд бүтэц, мэдээллийн хүртээмжтэй орчин нь тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Тухайлбал, явган хүний замын гадаргуу тэгш бус байх нь нийтлэг үзэгдэл бөгөөд автомашины хөдөлгөөн их тул явган зорчигчийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байна. Мөн их дэлгүүр, зочид буудлуудын налуу замын хэвгий хэт огцом, ихэнхи ХБИ нийтийн тээврээр зорчиж чадахгүй, хэрэгцээтэй мэдээллээр хангагдаж чадахгүй байна.

Энэ удаагийн үнэлгээний ажлыг нийтийн тээвэр ба зам, олон нийтийн зориулалттай барилга байгууламж, мэдээлийн хүртээмж гэсэн 3 багт хуваагдан хийсэн ба баг тус бүрт төр, ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Үнэлгээгээр засгийн газраас тогтоосон стандартын биелэлт хангалтгүй байгаа нь тогтоогдлоо. Жишээлбэл, явган хүний замын брожурын ихэнхи нь хэт өндөр бөгөөд стандартад нийцээгүй байна. Түүнчлэн, ихэнхи автобусны буудлын хэсэгт хараагүй хүний хөтөч зам, мэдээллийн самбар байхгүй байлаа.

Төслийн зүгээс цаашид энэ удаагийн үнэлгээний ажлын үр дүнд тулгуурлан холбогдох төр захиргааны байгууллага, ХБИ-ийн байгууллага / ТББ-уудтай хамтран шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж хүртээмжтэй орчныг сайжруулахын төлөө шат дараалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах болно.

Photo

Photo


Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency