Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл

Төсөл хэрэгжиж байгаа орон

Монгол

Төсөл хэрэгжүүлэх албан бичигт гарын үсэг зурсан хугацаа

2016 оны 1-р сарын 25-ны өдөр

Хэрэгжих хугацаа

2016 оны 6-р сарын1-нээс 2020 оны 5-р сарын 31-ны өдөр (4 жил)

Төслийн хамтрагч

Хөдөлмөр,Нийгмийн хамгааллын Яам

Зорилтот бүлэг

(Үр дүнг нь шууд хүртэх) Хөдөлмөр,Нийгмийн хамгааллын Яам
(Үр дүнг шууд бусаар хүртэх) Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд

Төсөл хэрэгжүүлэх газар

Улаанбаатар хот (Нийт хүн амын бараг тал нь шахуу төвлөрдөг бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны нөлөөлөл их)

Төслийн тойм

Монголын Засгийн газар 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын конвенцид нэгдэн орсон. 2012 оноос эхлэн тэр үеийн Хүн амын хөгжил,Нийгмийн хамгааллын Яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс байгуулагдсан. 2013 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон нийгмийн оролцоотой холбоотой ойлголт хандлагууд идэвхтэй болж ирсэн.

Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд урьдын адил амжиргааны төвшин доогуур байсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн тусгай тохируулга бүхий ажлын байр байхгүйгээс хөдөлмөр эрхлэлтэд ахиц дэвшилт гарахгүй байна. Нийтийн тээвэр, барилга байгууламжын саадгүй байдал, цахим тоног төхөөрөмж зэрэг мэдээллийн хүртээмжтэй байдал, халамжийн туслах хэрэгсэл гэх мэт зүйлс дутагдалтай байгаа. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, дэмжигч байгууллагуудыг хамруулсан чадавхжуулах сургалт хангалттай явагддаггүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог бодитой болгох үндэс суурь бэхжээгүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг анхааралдаа авч Монголын засгийн газар Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэх талаар Японы засгийн газарт санал тавьснаар уг төсөл хэрэгжих эхлэлийг тавьсан.

Тэргүүн зорилго

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжирна.

Төслийн зорилго

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тогтолцоо бэхжинэ.

Үр дүн 1: Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой мэдээллийн санг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яаманд төвлөрүүлэх
Үр дүн 2: Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх
Үр дүн 3: Улаанбаатар хот дахь биет болон мэдээллийн хүртээмжийг сайжруулахын төлөө нөөц, эх үүсвэрийг бий болгох
Үр дүн 4: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах бодлого,чиг үүрэгтэй Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны чадавхыг бэхжүүлэх

Үйл ажиллагаа

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудал, тэдний хэрэгцээ шаардлага зэргийн талаар суурь судалгаа явуулж, хөгжлийн бэрхшээлийн статистик тоо баримтыг цэгцлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Төрийн бус байгууллага /дэмжигч байгууллагуудын тулгамдаж байгаа асуудлыг судлан дүгнэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын мэнлайлагч нарыг бэлтгэх
  • Биет болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан хөгжүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах хөгжүүлэх сургалт зохион байгуулж, бодит байдал дээр очиж үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгуулагуудын оролцоотой бодлогын зөвлөл байгуулж хуралдуулах

Хөрөнгө оруулалт

Монгол тал

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хамтран ажиллах баг бүрдүүлж өгөх
  2. Төслийн албан байр гаргаж өгөх
  3. Үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын цалин хөлс, дотоодод зорчих зардлыг гаргах

Япон тал

  1. Урт хугацааны мэргэжилтэн
    Ахлах зөвлөх / Хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бодлогод тусгах
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх
    Судалгааны дүн шинжилгээ/төслийн зохицуулалт
  2. Богино хугацааны мэргэжилтэн:DET、Хүртээмж、Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах зэрэг салбарын
  3. Богино хугацааны сургалт:Японд болон гуравдагч оронд
  4. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардал

Хамтрагч байгууллага

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс

Хамтран ажиллах бусад салбарууд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд, Улаанбаатар хот, холбогдох яамд зэрэг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency