Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-12-08

"Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл" албан ёсоор хэрэгжиж эхлэв.


2017 оны 10 сард төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэв. Цаашид энэхүү цахим хуудсаар дамжуулан төслийн хэрэгжилтийн явцын тухай тогтмол мэдээлэх болно. Энэ удаа төслийн танилцуулга, зорилго болон 2017 оны 11 сард төслийн мэргэжилтэний анхны айлчлалын талаар танилцуулна.

Төслийн танилцуулга, зорилго

Photo

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн байгаль орчны асуудлууд дундаас хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийн олон газруудад цаг уурын ноцтой байдал болон түүнтэй холбоотойгоор амьд организмд нөлөөлж байгаа нөлөөллүүд үүсч байгаа.

Энэ уур амьсгалын өөрчлөлтөд арга хэмжээ авахын тулд НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц гэдэг Олон улсын дүрмийг тодорхойлсон. Энэ дүрмийн хүрээнд Монгол улс гэх мэтийн хөгжиж байгаа орнууд нь 2 жилд 1 удаа өөрийн улсын уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээ мэдээллүүдийн нэгтгэсэн тайланг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Энэ тайланг 2 жил тутмын тайлан- Biennial Update Report (BUR) гэдэг.

BUR боловсруулахад хамгийн хэцүү нь хүлэмжийн хийн тооллого хийх юм. Хүлэмжийн хийн тооллого гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болдог хүлэмжийн хийн талаар тус улс нь ямар ялгаруулалтын эх үүсвэрээс ямар хэмжээгээр ялгарч байгааг нэгтгэн гаргасан зүйлийг хэлдэг. Үүнийг боловсруулахын тулд хүлэмжийн хийн ялгаралтын талаарх шинжлэх ухааны мэдлэг шаардахаас гадна тус улсын холбогдох байгууллагуудын туслалцаатайгаар ялгаралтын хэмжээг тооцоолж гаргахад шаардлагатай тоон үзүүлэлтүүдийг цуглуулах шаардлага гардаг.

Энэ төсөл нь Монгол улсад 2 жил тутмын тайланг (BUR) хариуцан боловсруулах Байгаль орчин уур амьсгалын сан (ECF)-ийн хүний нөөцийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, хүлэмжийн хийн тооллогыг тодорхой давтамжтайгаар сайжруулах тогтолцоог чангатгах зорилготой.

2017 оны 11 сарын анхны Монгол дахь томилолтын талаар

2017 оны 11 сарын 19- 29-ний өдрүүдэд Япон мэргэжилтнүүд анхны томилолтоо хийсэн. Нийт 11 өдрийн хугацаанд мэргэжилтнүүд маань Байгаль орчин уур амьсгалын сангийнхантай цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцан зөвлөлдөж шийдвэрлэсэн. Мөн хамтран ажиллах тогтолцоо бүрдүүлэх үүднээс холбогдох төрийн байгууллагуудаар очиж төслийн танилцуулга хийсэн. Түүн дээр үндэслээд 2018 оны 1 сард төслийн хамтарсан зохицуулах зөвлөл хурал болон хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой семинар зөвлөгөөнийг хийхээр тохиролцсон.

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency