Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-02-28

Анх удаагийн хамтарсан зохицуулах хорооны хурал болон хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулав.

2018 оны 1 сарын 16-ны өдөр тус төслийн анхны хамтарсан зохицуулах хорооны хурал (JCC) болон хэрэгжүүлж эхлүүлэхтэй холбоотой хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Анхны Хамтарсан зохицуулах зөвлөл хуралдав (JCC)

Photo

Тус хурлын зорилго нь Монгол улсын хүлэмжийн хийн тооллого хийхтэй холбоотой холбогдох байгууллагуудыг урьж, төсөл хэрэгжиж эхэлснийг албан ёсоор мэдэгдэхээс гадна, хүлэмжийн хийн тооллогын ерөнхий ойлголт болон хүлэмжийн хийн тооллогыг тодорхой давтамжаар сайжруулахын тулд хийгдэх төслийн үйл ажиллагааны ойлголтыг нэмэгдүүлэх явдал байсан юм. Хүлэмжийн хийн тооллого нь хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийн эх үүсвэр болох эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хог хаягдал гэх мэт олон чиглэлийг хамруулдаг. Тиймээс төслийн хүрээнд хүлэмжийн хийн тооллогыг сайжруулах үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд эдгээр чиглэлүүдийн салбар бүрийн статистик тоон үзүүлэлтүүдийг холбогдох байгууллагуудаас төслийн зорилго болон ач холбогдлыг ойлгуулсны үндсэн дээр тоон мэдээг гаргуулах тал дээр хамтран ажиллах шаардлагатай.

JCC хурлын үеэр Монгол талаас хамтран ажиллах нэгж болох Байгаль орчин аялал жуулчлалын яам (MET) нь Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын талаар танилцуулсны дараа мөн хамтрагч тал болох Байгаль орчин уур амьсгалын сан (ECF)-ийн зүгээс Монгол улсын хүлэмжийн хийн тооллого хийх нөхцөл байдлын талаар танилцуулсан. Мөн ЖАЙКА ОУБ (JICA)-ын богино хугацааны мэргэжилтэний зүгээс хүлэмжийн хийн тооллого хийхтэй холбоотой олон улсын дүрэм, төслийн танилцуулга болон зорилго, хийгдэх үйл ажиллагааны талаар танилцуулсны дараа төслийн төлөвлөгөөний талаар харилцан хэлэлцэж, хамтарсан зохицуулах хороо/JCC/-гоор төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.

Хэрэгжүүлж эхлэх хэлэлцүүлэг

Тус хэлэлцүүлгийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЖАЙКА ОУБ хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын холбогдох төрийн байгууллагуудад төслийн үйл ажиллагааны нарийвчилсан агуулга болон хүлэмжийн хийн тооллоготой холбоотой техникийн талын агууллагыг ойлгуулах, мөн Японы хүлэмжийн хийн тооллого хийх бүтэц болон хийгддэг ажлын талаар харилцан ойлголт авах зорилготойгоор зохион байгуулсан.

Тус хэлэцүүлэгт ЖАЙКА-ийн богино хугацааны мэргэжилтэн төслийн үр дүн 1 (Тооллого сайжруулах мөчлөгийг бий болгох), үр дүн 2 (эрчим хүчний салбарын сайжруулалт), үр дүн 3 (газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн салбарын сайжруулалт)-ийн үр дүн болгоны үйл ажиллагааны агуулга болон Японы хүлэмжийн хийн тооллого хийх бүтэц тогтолцоо болон сайжруулах мөчлөгийн талаар танилцуулга хийсэн. Танилцуулгын дараах асуулт хариултын үеэр Японы хүлэмжийн хийн тооллого хийх тоон мэдээ мэдээллээр хангах төрийн байгууллагуудтай хийдэг хэлэлцээр болон Монголын хүлэмжийн хийн тооллогыг сайжруулахын тулд Үр дүн 2,3-ийн үйл ажиллагаанд ашиглах арга барилын талаар гэх мэт хийгдсэн танилцуулгын талаар маш олон асуулт асуугдаж байсан.

Тус хэлэлцүүлэгт Үндэсний Статистикийн хороо болон эрчим хүчний зохицуулах хороо гэх мэт холбогдох төрийн байгууллагууд, Улаанбаатар хот, ХААИС гэх мэт их дээд сургуулийн судлаачид, Германы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (GIZ) зэрэг хандивлагч талууд нийт 50 гаруй төлөөлөгч оролцон санал зөвлөлдлөө.

Photo

Photo

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency