Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2019-01-31

2 дахь удаагийн уулзалт семинар

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах төслийн 2 дахь удаагийн уулзалт семинарыг зохион байгуулав.

Тус уулзалт семинарыг БОАЖЯ, ЖАЙКА хамтран зохион байгуулж, ЖАЙКА мэргэжилтнүүд хамтрагч байгууллага болох БОУАС-тай хамтран Монгол улсын 2 жил тутмын анхны тайлангийн үр дүнд дүн шинжилгээ хийж тодорхойлсон асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой сайжруулах төлөвлөгөөний төслийн агуулгыг танилцуулж, тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахыг зорилго болгон эдгээр байгууллагуудын хүрээнд зохион байгуулав.

НҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд Монгол улс болон бусад хөгжиж буй орнууд нь 2 жилд 1 удаа уур амьсгалын өөрчлөлтийн бодлоготой холбоотой дотоодын байгууллагуудын зохион байгуулалт, ХүХ-н ялгарал шингээлтийн эх үүсвэр болгоноор ХүХ-н ялгаралын хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэсэн 2 жил тутмын тайланг НҮБУАӨСК-ийн нарийн бичгийн газарт хүргүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол улс 2017 оны 8 сард 2 жил тутмын анхны тайлан BUR1-ийг хүлээлгэн өгсөн.

Энэхүү хэлэлцүүлэг семинараар БОУАС болон ЖАЙКА мэргэжилтнүүд ХүХ-н тооллогын сайжруулах байгууллагуудын уялдаа, зохион байгуулалтын асуудал (үр дүн 1), эрчим хүчний салбар (үр дүн 2), газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ба ойн (ГАГАӨО) салбар (үр дүн 3), аж үйлдвэрийн салбар, ХАА-н салбар, хог хаягдлын салбарын дүн шинжилгээний үр дүн болон сайжруулах төлөвлөгөөний төслийн талаар танилцуулсан. Танилцуулгын асуулт хариултын үеэр салбар тус бүрийн сайжруулах төлөвлөгөөний агуулга, төслийн хүрээнд хариуцах асуудлуудын талаар олон асуулт тавигдсан. Жишээлбэл, эрчим хүчний салбарт ашиглагдах өгөгдөл тоон мэдээллүүдийг хэрхэн шалгах, ГАГАӨО-н салбарын өөрсдийн дотооддоо хийсэн судалгааны үр дүнг энэхүү төсөлд ашиглах боломжтой эсэх, гэх мэт асуултуудыг асууж байсан. Мөн ХүХ-н тооллогыг сайжруулахад шаардлагатай тоо өгөгдлүүдтэй байх магадлалтай холбогдох байгууллагуудын талаар саналууд гарсан.

Уулзалт хэлэлцүүлэгт Эрчим хүчний зохицуулах хороо, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг холбогдох яам агентлаг, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачид, GIZ (Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага) зэрэг донор байгууллагуудаас нийт 50 гаруй оролцогчдын дунд идэвхтэй хэлэлцүүлэг явууллаа.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр дамжуулан оролцогчдын зүгээс тус төслийн зорилго болох Монгол улсын ХүХ-н тооллогын тасралтгүй сайжруулах мөчлөгийг боловсруулах ажлыг маш их сонирхож байгаа нь харагдлаа. Энэхүү төсөл нь ХүХ-н тооллогыг сайжруулах зорилгын хүрээнд уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын саналд тулгуурлаж, Монгол талын хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогоор дамжуулан эхний мөчлөг (энэ төслийн эхний 2 жил болох 2019 оны эцэс хүртэл)-ийн сайжруулах төлөвлөгөөнд үндэслэн техникийн туслалцаа, хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх юм.

※НҮБУАӨСК- НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц

PhotoЖАЙКА мэргэжилтний илтгэл

PhotoАсуулт хариултын явц

PhotoОролцогчдын зураг

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency