Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн танилцуулга

Төслийн нэр

Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл

Хамрагдах улс

Монгол улс

Хэрэгжүүлж эхлэх огноо

2017 оны 6 сарын 27

Үргэлжлэх хугацаа

2017 оны 11 сарын 1- 2021 оны 10 сарын 31

Хүлээн авагч улсын байгууллагын нэр

Байгаль орчин уур амьсгалын сан

Оршил

Монгол улсын засгийн газар нь Копенгагений гэрээний дагуу 2010 оны 1 сард хөгжиж буй орнуудын зүгээс гаргадаг "Нөлөөллийг бууруулах тохиромжит үйл ажиллагаа" (Nationally Appropriate Mitigation Action – цаашид NAMA гэх)-ны төлөвлөгөөг, түүнчлэн 2015 оны 10 сард "Улс орнууд өөрсдийн санаачилгаар гаргадаг амлалт бичгийн төсөл" (Intended Nationally Determined Contribution – цаашид INDC гэх)-г өргөн барьж, эдгээр баримт бичгүүд нь 2016 оны 9 сард анхны "Өөрийн орны санаачилгаар хувь нэмрээ оруулах баримт бичиг" (Nationally Determined Contribution – цаашид NDC гэх) болон хүлээн зөвшөөрөгдсөн.

Монгол улсад Хүлэмжийн хий (Greenhouse Gas – цаашид GHG гэх) ялгаруулах хэмжээ нь нэлээн доогуур түвшинд байдаг боловч, Япон болон БНСУ гэх мэт хөрш зэргэлдээ орших хөгжингүй орнуудтай харьцуулахад, их хэмжээний нүүрсхүчил (carbon intensity) ялгардаг онцлогтой ба ялангуяа эрчим хүчний салбарт нөлөөллийг бууруулах арга хэмжээ чухал гэж үздэг. Иймд хүлэмжийн хийн тооллогын тайланг тогтмол бөгөөд нарийвчилсан байдлаар гаргасанаар нөлөөллийг бууруулах тохиромжит үйл ажиллагааны явцыг эрчимжүүлнэ гэж найдаж байна.

Монгол Улс 1990-2014 онд "Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенци" (United Nations Framework Convention on Climate Change – цаашид UNFCCC гэх)-ийн дагуу анхны болон хоёр дахь удаагийн улсын хэмжээний тайланг оролцуулаад нийт 4 удаагийн хүлэмжийн хийн тооллогын тайланг боловсруулж байсан туршлагатай. Гэхдээ эдгээр тайлангийн аль аль нь төслийн хэмжээнд хийгдсэн оролдлого байсан бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь тухай цаг бүрт солигдож байсан учир тооллогын тайланг боловсруулах чадамж нь улсын хэмжээнд системчилсэн горимд ороогүй. Одоогийн байдлаар хэрэгжүүлэгч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам (Ministry of Environment and Tourism – цаашид MET гэх)-ны харъяа байгууллага болох Байгаль орчин уур амьсгалын сан (Environment and Climate Fund - ECF) ажиллаж байгаа бөгөөд 3 дахь удаагийн Улсын хэмжээний тайланг (Third National Communication – цаашид TNC гэх) гаргахын тулд тооллогыг боловсруулж байна.

UNFCCC-н хүрээнд 2 жил тутамд тасралтгүй тогтмол байдлаар хүлэмжийн хийн тооллогын тайланг гаргах ёстой байдаг тул хэрэгжүүлэгч байгууллагын хувьд тасралтгүй тогтмол байдлаар тооллогын тайланг боловсруулан, сайжруулахын тулд тус байгууллагын чадамжийг бэхжүүлэхийн сацуу тооллогын системийг бэхжүүлэх нь гол асуудал гэж үзэж байна. Энэ нөхцөл байдалд үндэслэн 2014 оны 7 сард Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн хүсэлтийг гаргасан.

ЖАЙКА нь 2016 оны 1-2 сард нэгдэх удаагийн, 2017 оны 4 сард хоёрдахь удаагийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах судалгааг явуулсаны үр дүнд, Монгол улсад үндэсний хүлэмжийн хийн тооллогыг хийхтэй холбоотой салбар хоорондын асуудал, түүнчлэн салбар тус бүрийн асуудлыг шийдэхийн тулд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадамжийг бэхжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Салбар тус бүрийн асуудлын тухайд, БОАЖЯ (MET)-ны хариуцдаг "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2016-2030"-ний саналыг Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой үйл ажиллагаа хэмээн үзэж, эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах, түүнчлэн малын бэлчээрийн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэмжээг судлах аргачлалыг бий болгох талаар дурдагдсан. Иймд эрчим хүч болон газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбар (Land Use, Land-Use Change and Foresty – цаашид LULUCF гэх)-ын салбарыг дэмжлэг шаардлагатай салбараар сонгон авсан.

Энэхүү төсөл нь уг дүгнэлтэд үндэслэн үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн 4 талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан.

Гол зорилт

Тогтмол байдлаар сайжруулагдсан үндэсний хүлэмжийн хийн тооллого нь хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох, түүнд хяналт тавихад ашиглагдана.

Төслийн зорилго

Холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар сайжруулах

Үр дүн

Тасралтгүй, тогтмол байдлаар тооллогын системийг сайжруулах чадамжийг бэхжүүлэх
Эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудлыг цэгцэлж, төлөвлөсөн байдлаар тооллогыг сайжруулах чадамжийг бэхжүүлэх
Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын асуудлыг цэгцэлж, төлөвлөсөн байдлаар тооллогыг сайжруулах чадамжийг бэхжүүлэх

Үйл ажиллагаа

Үр дүн 1

1-1 Үндэсний хүлэмжийн хийн тооллоготой холбоотой одоогийн мөрдөж буй тогтолцоо, аргачлал, хууль эрхзүйн шийдвэрүүдийг эргэн харж, асуудлын жагсаалтыг гаргах
1-2 Өмнөх тооллогын техник, аргачлалыг эргэн харж (тооцооллын арга, үндсэн нөхцөл, үйл ажиллагааны хэмжээ болон ялгарлын тоо хэмжээ, бусад тоон үзүүлэлтүүдийг олж авах боломж, нийцтэй байдал), асуудлын жагсаалтыг гаргах
1-3 Өмнөх тооллогын тодорхойгүй байдлын үнэлгээ болон гол хүчин зүйлийг дүгнэн шинжлэх арга, дүгнэлтийг эргэн харж, асуудлыг жагсаалтыг гаргах
1-4 1-1 –ээс 1-3 хүртэлх үйл ажиллагаагаар тодорхой болсон бүх асуудлыг нэгтгэн жагсааж цэгцэлсэний үндсэн дээр асуудал тус бүрд авах арга хэмжээний саналыг тодорхой болгох
1-5 1-4 үйл ажиллагаагаар гаргасан жагсаалтыг ач холбогдол өндөр байдлаар нь эрэмбэлж энэхүү төслийн хүрээнд арга хэмжээ авах асуудлыг тодорхойлох
1-6 1-5 үйл ажиллагаагаар тодорхой болсон асуудлыг шийдэхтэй холбоотой холбогдох байгууллага (тооллогыг боловсруулах байгууллага, мэдээллийн санг хадгалж эзэмшдэг байгууллага, техник технологи болон шинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтэн)-уудыг цуглуулж уулзалт семинар зохион байгуулж, 1-5 үйл ажиллагаагаар тодорхой болсон асуудлыг сайжруулах аргачлал, дэс дарааллын талаар хэлэлцэж зөвшилцөх
1-7 1-6 үйл ажилллагаар зөвшилцсөн асуудалд тулгуурлан хүлэмжийн хийн тооллогыг сайжруулах төлөвлөгөөг боловсруулах
1-8 1-7 үйл ажиллагаагаар боловсруулсан төлөвлөгөөний дагуу тооллогыг сайжруулах үйл ажиллагаа (жишээ нь, мэдээллийн сангийн тархалт, хамрах хүрээг сайжруулах, тооцоолох аргыг сайжруулах, тооцооллын баримт файлыг сайжруулах, үр нөлөөг бууруулах үйл ажиллагааг хянах үзүүлэлтүүдийг ашигласан тооцооллын аргыг хэлэлцэх гэх мэт)-г явуулах
1-9 1-8 үйл ажиллагаагаар сайжирсан үр дүнг тайланг болгож нэгтгэх
1-10 Өмнөх тооллогын үед хийгдсэн "Монгол улсын хүлэмжийн хийн тооллогыг боловсруулах аргачлалын үндэсний гарын авлага" (Англи, Монгол хэл)-г эцэслэн дуусгах
1-11 Шаардлагатай бол өмнөх тооллогын үед БОАЖЯ-ны Байгаль орчин уур амьсгалын сан болон мэдээлэл өгөх байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэх болон шинээр байгуулах
1-12 Холбогдох байгууллага болон бусад оролцогч талуудыг оролцуулсан уулзалт семинар зохион байгуулж, сайжирсан үр дүнг тайлагнах
1-13 Архивлах систем болон хүлэмжийн хийн тооллогын талаар нийтлэг ойлголтын зөрүүг тодорхой болгож, арга хэмжээ авах

Үр дүн 2

2-1 1-2 үйл ажиллагаагаар тодорхой болсон эрчим хүчний салбарын асуудлууд дунд, энэхүү төслийн хүрээнд арга хэмжээ авах ач холбогдол өндөртэй сэдэв, тухайн сэдэвтэй холбоотой эн тэргүүний асуудлыг тодорхой болгох
2-2 2-1 үйл ажиллагаагаар тодорхой болсон ач холбогдол өндөртэй асуудлыг шийдэх холбогдох байгууллага (тооллогыг хийх байгууллага, мэдээллийн санг хадгалж эзэмших яам, тамгын газрууд, техник технологи болон шинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтэн гэх мэт)-г тодорхой болгох
2-3 2-2 үйл ажиллагаагаар тодорхой болсон холбогдох байгууллагуудын дунд ажлын хэсэг бүхий уулзалтыг зохион байгуулж, асуудлыг шийдэх үндсэн аргачлал болон шаардлагатай мэдээлэл, ажлын судалгааны хэв загварыг зөвшилцөж, эрчим хүчний салбарын нэн чухал асуудлыг сайжруулах удирдамж болгон эмхэтгэх
2-4 Сайжруулах удирдамжийн дагуу 2-3 үйл ажиллагаагаар тодорхой болсон мэдээллийг цуглуулах
2-5 Сайжруулах удирдамжийн дагуу 2-4 үйл ажиллагаагаар цуглуулсан мэдээллээ боловсруулж тооллогод ашиглах боломжтой формат болгон эмхэтгэх
2-6 Сайжирсан үр дүнг тайлан болгон нэгтгэх
2-7 Холбогдох байгууллага болон бусад оролцогч талуудыг оролцуулан уулзалт семинар зохион байгуулж, сайжруулах удирдамжид тулгуурласан үйл ажилллагааны үр дүнгээ тайлагнах (1-12 үйл ажиллагаатай хамт явуулах)

Үр дүн 3

3-1 1-2 үйл ажиллагаагаар тодорхой болсон LULUCF салбарын асуудлууд дунд, энэхүү төслийн хүрээнд арга хэмжээ авах ач холбогдол өндөртэй судалгааны сэдэв болон тухайн сэдэвтэй холбоотой эн тэргүүний асуудлыг тодорхой болгох
3-2 3-1 үйл ажиллагаагаар тодорхой болсон асуудлыг шийдэх холбогдох байгууллага (тооллогыг хийх байгууллага, мэдээллийн санг хадгалж эзэмших яам, тамгын газрууд, техник технологи болон шинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтэн гэх мэт)-г тодорхой болгох
3-3 3-2 үйл ажиллагаагаар тодорхой болсон холбогдох байгууллагуудын дунд ажлын хэсэг бүхий уулзалтыг зохион байгуулж, тодорхойлогдсон тооцооллын хэсгийн тухайд үндсэн аргачлал болон боловсруулах шаардлагатай мэдээлэл, ажлын судалгааны хэв загварыг зөвшилцөж, судалгааны хүрээг тогтоох
3-4 3-3 үйл ажиллагаагаар тогтоогдсон судалгааны хүрээнд тулгуурлан судалгааны аргачлал, судалгааны дэс дараалал зэргийг хэлэлцэж, LULUCF салбарын эн тэргүүний асуудлыг сайжруулах удирдамж болгон эмхэтгэх
3-5 Сайжруулах удирдамжийн дагуу тооцоолох хэсгийн тооцоололд шаардлагатай мэдээллийг цуглуулж, тооллогод ашиглах боломжтой формат болгон эмхэтгэх
3-6 Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, судалгааны аргачлал, үр дүн, түүнд тулгуурласан тоон үзүүлэлт, үйл ажиллагааны хэмжээг боловсруулахтай холбоотой техникийн асуудлыг хэлэлцэх
3-7 3-5 үйл ажиллагааг үр дүнд тулгуурлан ялгаралт болон шингээлтийн хэмжээн тооцооллыг гаргах
3-8 Сайжруулалтын үр дүнг тайлан болгон нэгтгэх
3-9 Сайжруулалтын үр дүнд тулгуурлан цаашдын тооллогын мөчлөгөөр хийх шаардлагатай LULUCEF салбарын эн тэргүүний чухал судалгааны сэдэв болон тухайн сэдэвтэй холбоотой эн тэргүүний асуудлыг тодорхой болгох
3-10 Холбогдох байгууллага болон бусад оролцогч талуудыг оролцуулан уулзалт семинар зохион байгуулж, сайжруулах удирдамжид тулгуурласан үйл ажилллагааны үр дүнгээ тайлагнах (1-12 үйл ажиллагаатай хамт явуулах)

Оролцоо

Япон талын оролцоо

  • Урт хугацааны мэргэжилтэн: Хүлэмжийн хийн тооллого (Ерөнхийд нь)
  • Богино хугацааны мэргэжилтэн: Хүлэмжийн хийн тооллого (тогтолцооны шийдвэр, эрчим хүч, LULUCF, ажил үүргийн зохицуулалт)
  • Сургалт семинар
  • Япон дахь сургалт
  • Улс доторх болон 3-дагч улсын сургалт
  • Тоног төхөөрөмж: Мэдээллийг хянах компьютер гэх мэт

Хамтрагч улсын оролцоо

  • Хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан
  • Урт хугацааны болон богино хугацааны мэргэжилтнүүдийн багийн ажлын өрөө
  • Хурлын өрөө
  • Шаардлагатай үед үйл ажиллагааны зардал

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency