Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2017-12-20

Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслийн (PROCESS) хуудсыг нээн ажиллуулна.

「Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгуулагуудын чадавхыг бэхжүүлэх төсөл」(PROCESS: Project for Child-Centered Education Supports )-ийн цахим хуудсыг нээж байна.

Монгол улс нь засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө (2012-2016) хүүхэд өөрөө сэтгэн бодож, суралцах 「Хүүхэд төвтэй боловсрол」-ыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 2014 оноос шинэ сургалтын хөтөлбөр 「Цөм хөтөлбөр」-ийг хэрэгжүүлж, амьдрах чадвартай иргэнийг төлөвшүүлэхээр боловсрол олгож байна.

Гэсэн хэдий ч цөм хөтөлбөрийг хүүхэд төвтэй боловсролоор дамжуулан заах тухай ойлголт дутмагшилтайгаас хүүхдүүдийн хувьд суралцахуй нь сайжирч чадаагүй байх талтай тулгамдсан асуудлууд байна гэж яригдсаар ирсэн. Өөрөөр хэлбэл 「Хэрэгжүүлэхээр зорисон хөтөлбөр」,「Хэрэгжсэн хөтөлбөр」,「Биелэгдсэн хөтөлбөр」эдгээр нь тус тусдаа болчихсон мэт харагдана.

Тус PROCESS төслөөр БСШУСЯ болон яамны холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтран ажиллагч нарын ур чадварыг дээшлүүлж , хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилт, үнэлгээтэй холбоотой нэгэн цогц үйл явцын чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулснаар хэрэгжүүлэхээр зорисон хөтөлбөр маань сургууль дээр баттай хэрэгжиж, хүүхдүүдийн сурлагын амжилтанд нөлөөлнө. Ийм маягаар "Суралцахуйг сайжруулах үйл явцыг бэхжүүлэх"-тэй холбоотой дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал хөтөлбөрийн Шинэчлэл→Хэрэгжилт→Үнэлгээ→Эргэх холбооны үйл явцыг (Японы сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн 10 жилийн /ойролцоогоор/ үйл явц) 「Хөтөлбөрийн менежментийн цикл」 гэж нэрлэн Монгол улсын Боловсролын яамнаас 「ХМЦ」-ийг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслийн зүгээс удирдамж боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Монгол улсын боловсролын чанар улам бүр дээшлэхэд хувь нэмэр оруулахын төлөө үйл ажиллагаагаа явуулах болно.

Та бүхэнд энэхүү цахим хуудсаар дамжуулан тус төслийн үйл ажиллагааны явцыг хүргэх болно.

Photo Удирдамж боловсруулах сургалт семинар

Photo「Боловсролын үнэлгээний эргэх холбооны сургалт /Япон дахь сургалт/」(Зураг дээр байгалийн ухааны туршилтыг ажиглаж байгаа байдал)


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency