Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-01-23

Япон дахь “Сургуулийн хөтөлбөрийн менежмент”-ийн сургалтын тайлан боллоо.

2018 оны 1-р сарын 23-ны өдөр ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газарт Япон дахь сургалтын "Сургуулийн хөтөлбөрийн менежментийн тухай" тайлангийн хурал боллоо.

2017 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 25-ны хооронд "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн (товчоор PROCESS) хүрээнд "Хөтөлбөрийн менежментийн циклийн (ХМЦ) үйл ажиллагааг эрчимжүүлэх сургалт" Сайтама их сургуулийн боловсролын салбар сургуулийн оролцоотойгоор зохион байгуулагдав. Уг сургалтад Боловсролын хүрээлэн (БХ), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) мэргэжилтэн, МУБИС-ын харьяа бага сургууль, Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, ЕБ-ийн лаборатори 23-р сургууль, лаборатори 45-р сургууль, Ганзам лаборатори 20-р сургуулиас нийт 18 хүн хамрагдсан юм.

Монголд 2014 оноос "Цөм хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг сургуулиудад хэрэгжүүлэх явцад ихээхэн хүндрэл тулгарч байна. Япон дахь энэ удаагийн сургалтаар үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөрийг сургуульд хэрхэн хэрэгжүүлэх, тухайн сургуулийн бүс нутгийн болон суралцаж буй суралцагчдын онцлогийг тусгаж, сургуулиуд өөр өөрийн зорилго, зорилтыг хэрхэн тодорхойлох, зорилгодоо хүрэхийн тулд хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх арга аргачлал буюу сургууль дахь "Хөтөлбөрийн менежмент"-ийн талаар Японы сургуулийн жишээнээс суралцаж ирсэн юм.

Хуралд ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сатоо, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, БМДИ-ийн төлөөлөл, сургалтад хамрагдсан сургуулийн захирал, сургалтын менежерүүд оролцсон юм. Сургалтанд хамрагдсан хүмүүс сургалтын үр дүн, сургалтын дараа хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэж танилцууллаа. Илтгэгч нар сургалтын явцад өөрсдийн боловсруулсан "Сургуулийн Гранд дизайн / Grand design", "Агуулгын залгамж холбооны хүснэгт", "Заах аргын жилийн төлөвлөгөө", "Нэгжийн төлөвлөгөө"-г танилцуулан, олон зүйлийг шинээр сурч мэдсэн үр өгөөжтэй сургалт болсныг цохон хэлж байлаа. Ялангуяа "Сургуулийн Гранд дизайн"-д хөтөлбөрийн сургалтын зорилго, зорилтыг тодорхойлоод зогсохгүй өмнөх жилийн алдаа оноонд тулгуурлаж PDCA циклийн үүднээс асуудлыг шийдвэрлэн сайжруулдаг арга нь нэн даруй суралцууштайг онцолж байлаа. Мөн илтгэгчид сургалтын дараа өөр өөрсдийн байгууллага, сургууль дээр сургуулийн хөтөлбөрийн менежмент дэх PDCA цикл, сургуулийн хөтөлбөр, заах аргын жилийн төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө хоорондын залгамж холбоо, ач холбогдлын талаар зохион явуулсан танилцуулга, сургалт зэрэг хийсэн ажлаа тайлагналаа. Лаборатори 45-р сургууль дээр шинээр Гранд дизайн боловсруулан, сургуульд нэвтрүүлж буй тухай танилцуулав.

Тайлангийн хуралд оролцогч нар тэдний боловсруулсан бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй тайлбар хүсэн, цаашид хэрэгжүүлэх явцад шинэ үг хэллэгт анхаарах, форматыг нэгтгэх шаардлагатай зэргээр бүтээлч, тодорхой санал тавьж байлаа. ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сатоо "Сургалтын үр дүнг монголын сургуулиудад нэвтрүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал"-ыг онцлоход Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга "Лабаротори сургуулиуд дахь туршилт, монгол сургуулиудын онцлогийг харгалзан, цаашид үр дүнтэй зохион байгуулахад чармайна" хэмээн, цаашдын үйл ажиллагаа нь анхаарал татсан тайлан болж өнгөрөв.

[Холбогдох линк]

Сайтама их сургуулийн боловсролын салбар сургууль

PhotoСургалтын үеэр: Сайтама их сургууль дээр

PhotoСургалтны дараах үйл ажиллагаа: Орон нутгийн боловсролын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтанд дээр


PhotoМонгол дахь сургалтын өмнөх судалгаа: Математикийн хичээлийн судалгаа

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency