Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-05-07

Япон дахь сургалтын дараах хамтын ажиллагааны /Follow-up/ сургалт зохион байгуулагдлаа.

2017 оны 11-р сард Сайтама их сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 「ХМЦ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх сургалт」-ын дараах хамтын ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа.

Боловсролын мэргэжлийн байгуулагууд болон лаборатори сургуулиудыг хамарсан Хөтөлбөрийн менежментийг бэхжүүлэх сургалтыг Японд өнгөрсөн оны суулээр зохион байгуулсан. Япон дахь сургалт явагдсан Сайтама их сургуулиас профессор Окамото Казүаки, Мацүзаки Акио нар хүрэлцэн ирж, сургалтанд оролцсон оролцогчдын ажиллаж буй сургуулиудаар зочилж, сургуулийн хөтөлбөрийн менежментийн хэрэгсэл болгон Япон дахь сургалтаар боловсруулж улмаар сайжруулсан「Сургуулийн нэгдсэн төлөвлөгөө」「Агуулгын залгамж холбооны хүснэгт」「Заах аргын жилийн төлөвлөгөө」「Нэгж хичээлийн хөтөлбөр」зэргийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгч ажиллаа.

4 өдөр 4 сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургууль тус бүр дээр хэрэгжиж буй ажлуудыг нягталлаа.

45-р сургууль дээр сургуулийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулагдаж, анги /-р анги/ тус бүрээр боловсролын зорилгыг шинэчлэн тодорхойлж, сургууль даяараа шинээр боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөрийн загварыг ашиглаж байгаатай танилцлаа. Эдгээр үйл ажиллагаануудынхаа талаар аймаг, дүүргийн хэмжээний сургалт семинарын үеэр илтгэл тависнаар хөрш зэргэлдээх сургуулиуд төдийгүй орон нутгаас ч мөн танилцахаар ирэх болсон зэргээс харахад түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөнөөр хийж байна.

23-р сургууль дээр агуулгын залгамж холбооны хүснэгт болон заах аргын жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэр биологийн хичээлийн туршилт бага байгааг илрүүлж, түүнийгээ шийдвэрлэх үүднээс туршлага хийх боломжийг бүрдүүлсэн байсан. Түүнчлэн газарзүйн хичээл дээр химийн элементүүдийн талаар оруулах зэргээр судлагдахуун дамнасан сургалтын аргачлалыг санаачлага гарган хэрэгжүүлж байлаа.

20-р сургууль дээр агуулгын залгамж хобооны хүснэгт, заах аргын жилийн төлөвлөгөөг боловсруулахад явцад илэрсэн асуудлуудын нэг нь 「ажиглалт」-ын цаг бага байсан явдал бөгөөд үүнийг шийдвэрлэх үүднээс ажиглалт орсон хичээлийг зааж байлаа.

Эрдмийн өргөө цогцолбор сургууль дээр нэгж хичээлийн хөтөлбөр дээр үнэлгээний шалгуур, үнэлгээний аргыг санаачлага нэмэн сайжруулж, математикийн хичээлийн цагт багтаан үнэлгээ явуулж, сурагчдын ойлголтын түвшнийг илрүүлэнгээ хичээлээ зааж байсан. Мөн математикийн хичээл дунд түүхийн хичээлийн элемент оруулах зэргээр өнөөг хүртэл байгаагүй шинэлэг арга хэмжээг идэвхтэйгээр хэрэгжүүлж байсан.

Энэ удаагийн сургалтын дараахь хамтын ажиллагааны /Follow up/ сургалтаар дамжуулан дээрх бүх сургуулиуд шинэ загварыг ашиглан хичээл болон үнэлгээг сайжруулж буй дүр зураг харагдлаа. Сургууль болон судлагдахууны хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангахын тулд нэгж хичээлийн хөтөлбөр хийгээд судлагдахууны хүрээнээс давж, хүүхдийн хөгжлийг дэмжих боловсрол түгээгдэж, японд суралцсан зүйлсээ илүү сайжруулан нэвтрүүлж буйг мэдэж болохоор сургалт болж өнгөрлөө. Нөгөөтэйгүүр ээлжит хичээлийн зорилгыг тодорхойлох, үнэлгээний шалгуурыг тогтоох тал дээр хараахан дадаагүй, бэрхшээлтэй зэрэг асуудлууд тулгамдаж байгаа нь ажиглагдлаа.

Сургуулиудын захирлууд Япон дахь сургалтаас эргэж ирсний дараах багш нарын хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, цаашид ч мөн сургууль нийтээрээ идэвхийлэн ажиллах болохоо илэрхийллээ.

Сургалтанд оролцсон нийт оролцогчдоосоо цаашид улам бүр идэвх санаачлагатай ажиллахыг хүсье.

Photo45-р сургууль:математик/байгалийн ухааны хичээл явагдаж байгаа байдал ба хичээлийн дараах хэлэлцүүлэг явагдаж байгаа байдал

Photo45-р сургууль:математик/байгалийн ухааны хичээл явагдаж байгаа байдал ба хичээлийн дараах хэлэлцүүлэг явагдаж байгаа байдал


Photo45-р сургууль:математик/байгалийн ухааны хичээл явагдаж байгаа байдал ба хичээлийн дараах хэлэлцүүлэг явагдаж байгаа байдал

Photo20-р сургууль:Газарзүй-Хөрсний шинж чанарыг илрүүлэх туршилтийг ажиглаж буй байдал


Photo20-р сургууль:Газарзүй-Хөрсний шинж чанарыг илрүүлэх туршилтийг ажиглаж буй байдал

Photo23-р сургууль:Биологи-Зүрхний бүтцийг илрүүлэх туршилтийг ажиглаж буй байдал, Газарзүй-Аж үйлдвэрийн газарзүй ээлжит хичээл


Photo23-р сургууль:Биологи:-Зүрхний бүтцийг илрүүлэх туршилтийг ажиглаж буй байдал, Газарзүй-Аж үйлдвэрийн газарзүй ээлжит хичээл

Photo23-р сургууль:Биологи-Зүрхний бүтцийг илрүүлэх туршилтийг ажиглаж буй байдал, Газарзүй-Аж үйлдвэрийн газарзүй ээлжит хичээл


PhotoЭрдмийн өргөө цогцолбор сургууль Математик-Дүрсийн талаар зааж байгаа нь

PhotoБоловсролын үнэлгээний семинар


PhotoМатематик:Сайтама их сургуулийн профессор Мацүзаки Акио

PhotoБайгалийн ухаан:Сайтама их сургуулийн профессор Окамото Казүаки

PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency