Japan International Cooperation Agency
Share
  • 日本語
  • English
  • Français
  • Espanol
  • Home
  • About JICA
  • News & Features
  • Countries & Regions
  • Our Work
  • Publications
  • Investor Relations

Төслийн талаарх мэдээлэл

2018-07-06

Төслийн эцсийн бүтээгдэхүүн болох "Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж" боловсруулагдлаа.

Төслийн Төлөөлөн удирдах хорооны (ТУХ) 5 дахь удаагийн хурал 7-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдаж, төслийн эцсийн бүтээгдэхүүн болох "Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж"-ийг БСШУСЯ-нд хүлээлгэн өглөө.

Тус төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа "Хөтөлбөрийн менежментийн цикл" гэгдэх сургалтын хөтөлбөр шинэчлэх дарааллыг удирдамж болгон боловсруулсаар ирсэн. Ойролцоогоор 2 жил хагас орчим хугацаанд нийт 14 удаагийн сургалтанд 500 орчим хүн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, эргэх холбоо болон бусад олон чиглэлээр суралцах, хэлэлцүүлэг явуулах зэргээр хамрагдаж иржээ. Үүнээс гадна өдөр тусгайчлан уулзах, хэлэлцэх зэргээр хамтран ажиллаж ирсэн билээ.

Ийнхүү боловсролын байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр БСШУСЯ-нд төслийн зүгээс эцсийн бүтээгдэхүүн болох "Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж"-ийг хүлээлгэн өгч чадлаа. Цаашид БСШУСЯ-аар батлуулах ажлыг эхлүүлнэ. Батлагдан гарч, хэрэгжиж эхэлбэл Монгол улсад сургалтын хөтөлбөрийг ойролцоогоор 10 жилийн циклтэйгээр шинэчилдэг болно. Мөн үр дүнгийн нотолгоонд суурилсан сайжруулалтыг нэвтрүүлж, сурах бичиг болон багшийн ном, үнэлгээний удирдамж зайлшгүй боловсруулж, багш нарын хувьд бэлтгэл хангагдсан байдалтайгаар шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Боловсруулах, редакторлоход оролцсон бүх хамтран ажиллагч нартаа гүн талархал илэрхийлье. Баярлалаа.

Photo

Photo


PAGE TOP

Copyright © Japan International Cooperation Agency